ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт Украины өмнөд хэсэгт орших Херсон хот болон түүний ойр орчмын бүс нутгуудаас цэргээ гаргах тушаалыг өгсөн нь дайны голомтод бууж өгч буй явдал хэмээн “Washington Post” сонинд нийтэлжээ.
Ухрах тушаал бүрэн хэрэгжсэн эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд Украины эрх баригчид Оросын энэхүү үйлдлийг урхи байж болзошгүй хэмээн сэжиглэж буйгаа мэдэгдэв. Мөн Украинчууд цэргүүдээ Херсон хот руу буцаан төвлөрүүлэхэд олон өдөр шаардагдах тул Оросууд илүү ашигтай байрлалд цэргүүдээ байршуулснаар ширүүн тулалдаантай тулгарч магадгүй гэжээ.
Украинчуудын хувьд өвөл болохоос өмнө эзлэгдсэн газар нутгуудаа буцаан авах хүндхэн сорилтой тулгараад байгаа юм. Тэгвэл ОХУ-ын энэхүү ухралт нь тэдний хувьд аз болон золиосны аль нэг нь болоод байна.
АНУ-ын Зэвсэгт хүчний генерал Марк А.Милли лхагва гарагт хэлсэн үгэндээ “Пентагон цэргээ татахаа зарласны дараагаар ОХУ ийм шийдвэр гаргалаа. Днепр мөрнийг дагаад Оросын олон мянган цэрэг бий. Тэд цэргүүдээ тус мөрний нөгөө талд гаргахын тулд магадгүй долоо хоног шаардагдана” гэжээ.
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Шойгу Украйнд буй Оросын цэргийн командлагч, хурандаа генерал Сергей Суровикинтэй онлайнаар уулзжээ. Сергей Суровикин “Цэргээ ухраана гэдэг амаргүй ажил” гэсэн боловч Шойгу түүнд “Цэргээ гаргах нь зүйтэй. Учир нь Украинчууд Херсон хот руу цэрэг, зэр зэвсэг нийлүүлэх гол замуудыг байгаа болгосон” хэмээжээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)