Өчигдөр Их Британийн хаан III Чарльз эхнэр Камиллагийн хамтаар Английн Хойд хэсгийн Иоркшир хотод айлчлан Английн хатан хаан II Элизабетын хөшөөний нээлтийн үйл ажиллагаанд оролцож байх үеэр нэгэн Англи эр түүн рүү өндөг шидэн эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Тэрбээр айлчлалынхаа уламжлалын дагуу нутгийн хүндэт иргэдтэй уулзаж, санал бодлоо солилцож байжээ.
Өндөг шидсэн этгээд нь 23 настай бөгөөд Их Британийн Ногоон намын идэвхтэн Патрик Телвелл гэгч байсан аж. Тэрбээр хаан III Чарльз руу дөрвөн өндөг шидсэн хэдий ч байгаа оноогүй тухай Английн хэвлэлүүд мэдээллээ. Цагдаа нар тухайн этгээдийг баривчлах үеэр "Энэ улс боолуудын цусаар бүтээгдсэн" хэмээн хашхирч байсан гэнэ.
Л.Сайнаа