Мексик улсад 2222 талх, нарийн боовчид цуглан, дэлхийн хамгийн том талхаар зурсан зургийг бүтээжээ. Уг бүтээлийг хийхэд нийт 20689 ширхэг талх орсон бөгөөд Гиннесийн амжилтын хороонд бүртгүүлжээ.
Пуэбла мужийн Мунисипио де Закатлан хотын талх, нарийн боовны баг Мексикийн нас барагсдын өдөрт зориулан дэлхийн хамгийн том талхны мозайк урласан нь энэ юм.
Талхаар бүтээгдсэн бүтээл нь баярын өдрийн уламжлалт араг ясны дүрс болох Ла Катрина бөгөөд Мексикийн ёс уламжлалтай холбоотой зураг гэнэ. Гиннесийн хорооныхны хэлснээр талх нарийн боовчид дээд амжилтыг эвдэхийн тулд хоёр долоо хоногийн турш талх жигнэсэн байна. Үүний өмнөх амжилтийг Мексикчүүд мөн адил эзэмшдэг. Тэд нийт 24000 гаруй талхаар зураг зурж байсан ажээ.
Л.Сайнаа