БАРИМТ 1
Дэлхийн аваргын түүхэн дэх цэнгэлдэхэд хамгийн олон үзэгчтэй болсон тоглолт 1950 онд ДАШТ-ий шигшээ тоглолт Бразил, Уругвайн хооронд болж байжээ. Тус тоглолтыг нийт 200 мянга гаруй хүн үзсэн гэх судалгааг гаргасан байна.
БАРИМТ 2
Дэлхийн аваргад хамгийн олон түрүүлсэн тоглогчоор Бразилын хөлбөмбөгийн од Пелег нэрлэдэг байна. Тэрээр 1958, 1962, 1970 онуудад багаа түрүүлэхэд багийн бүрэлдэхүүнд багтаж, чухал үүрэг гүйцэтгэсэн байна.
БАРИМТ 3
Дэлхийн аваргад хамгийн олон буюу нийт 16 гоал оруулсан амжилтаар Германы хөлбөмбөгчин Мирослав Клозе шалгарчээ.
БАРИМТ 4
Нэг тоглолтод хамгийн олон гоол оруулсан амжилтыг Жаст Фонтейн эзэмшдэг. Тэр 1958 онд Шведэд болсон дэлхийн аваргын үеэр нийт 13 гоолыг нэг тоглолтод хаалганд оруулж байсан гэнэ.
БАРИМТ 5
2018 онд 21 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг 3,2 тэрбум хүн үзэж сонирхсон нь түүхэн дэх хамгийн олон үзэгчтэй тоглолт ажээ. Үүнд телевиз, сошиал, олон нийтийн бусад сүлжээнүүдийн хандалтууд багтана.
БАРИМТ 6
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг 1930 онд Уругвай улс анх удаа зохион байгуулж байсан түүхтэй.
БАРИМТ 7
Хоёр улсын хамтарсан ДАШТ-ийг түүхэнд анх удаа Өмнөд болон Япон улс 2002 онд зохион байгуулж байсан.
БАРИМТ 8
Дэлхийн аваргад тоглосон хамгийн ахмад тоглогч бол Египетийн Эссам Эль Хадари юм. Тэр 2018 оны ОХУ-д болсон дэлхийн аваргын үеэр 45 настай байжээ.
БАРИМТ 9
Түүхэн дэх хамгийн хурдан гоолыг 2002 онд Туркийн Хакан Сукур оруулж байжээ. Тоглолт эхлээд дөнгөж 10.89 секунд өнгөрч байхад Өмнөд Солонгосын шигшээ багийн хаалганд оруулжээ.
БАРИМТ 10
1966 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний цом хулгайд алдагдсан бөгөөд дараа нь Пиклз хэмээх нохой олжээ.1966 онд Англид болсон тэмцээний өмнө цомыг Вестминстер дэх Методист төв танхимд үзүүлсний дараагаар хулгайд алдагдсан байна. Хожим нь түүнийг Пиклз хэмээх нохой орон сууцны хорооллын бутан дороос олжээ.
БАРИМТ 11
Мексик бол ДАШТ-д хамгийн олон хожигдсон баг юм.
БАРИМТ 12
Дэлхийн аваргад хоёр дараалан түрүүлсэн хоёрхон улс байдаг нь Итали, Бразил билээ.
БАРИМТ 13
Дэлхийн аваргын финалд хамгийн их тулсан хоёр улс бол Аргентин, Герман ажээ.
БАРИМТ 14
Индонез улс түүхэндээ дэлхийн аваргад ганцхан тоглолт хийсэн гэнэ.
БАРИМТ 15
Дэлхийн анхны угсардаг цэнгэлдэх хүрээлэн Катарт баригдаж байжээ.
БАРИМТ 16
Хөлбөмбөг бол дэлхийн хамгийн алдартай спорт бөгөөд нэг тэрбум гаруй фанат дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг телевизээр үздэг байна. Зуны олимпоос хоёр дахин олон үзэгчтэй тэмцээн бол хөлбөмбөгийн ДАШТ.
БАРИМТ 17
Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний анхны гоолыг Францын шигшээ багийн тамирчин Люсьен Лоран оруулсан байдаг.
БАРИМТ 18
Тэмцээний үеэр тоглогчид дунджаар 9.65 км гүйдэг.
БАРИМТ 19
ДАШТ-д хамгийн олон түрүүлсэн багаар Бразилын шигшээг нэрлэдэг. Тэд таван удаа түрүүлсэн.
БАРИМТ 20
Энэтхэг улс хөл нүцгэн тоглож чадаагүйн улмаас ДАШТ-д оролцох боломжгүй болж байсан.
БАРИМТ 21
Дэлхийн аваргад ердөө найман улс түрүүлсэн. Үүнд Бразил, Герман, Итали, Аргентин, Уругвай, Франц, Англи, Испани багтдаг.
БАРИМТ 22
Герман улс ДАШТ-д хамгийн олон буюу 224 гоолыг оруулж байжээ.
БАРИМТ 23
Бразилын шигшээ бүх дэлхийн аваргад тоглож байсан.
БАРИМТ 24
Энэ жилийн ДАШТ-ий хамгийн эхний тоглолт Катар болон Эквадор улсын багуудын хооронд болно.
Сэтгэгдэл (1)