Өмнөх долоо хоногт ОХУ-ын Украины гол эрчим хүчний объектуудыг сөнөөсөнтэй холбоотойгоор Украины олон мянган айл өрх тоггүй болоод байгаа билээ. Хэт ачааллаас үүдэн нийслэл Киев хотод цахилгааны хязгаарлалт тогтоогоод байгаа юм.
Украины эрчим хүчний системийн 40 орчим хувь нь доголдсон бөгөөд ОХУ-ын энэхүү довтолгооны тактикийг Украины ерөнхийлөгч Зеленский “эрчим хүчний терроризм” хэмээгээд буй.
Киев хотын дарга Кличко “Энэ “эрчим хүчний терроризм” мөн. Хотын удирдлага бид иргэдээ устай, тогтой байлгахын тулд чадах бүхнээ хийж байгаа. Гэхдээ иргэд та бүхэн болзошгүй бүхэнд бэлэн байх хэрэгтэй. Арга мухардвал бид иргэдээ нүүлгэн шилжүүлэх болно” хэмээжээ.
Эх сурвалж: BBC
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)