Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод өчигдөр 21 цаг орчмын үед зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гаран осолджээ. Гал тэргэнд нийт 270 гаруй зорчигч явсны 30 нь хүнд болон хөнгөн хэлбэрээр бэртэж гэмтжээ.
Тухайн гал тэрэг 20 цагийн үед Ёнсан дүүргээс хөдөлсөн бөгөөд тэндээс 180 км-ийн зайд орших Иксан өртөө рүү явж байх замдаа ийн осолдсон байна. Ослын улмаас шугамын хөдөлгөөн бүхэлдээ саатсан бөгөөд нийт зургаан вагон замаасаа гаран унасан ажээ. Ослын шалтгааныг судалж байгаа тухай эх сурвалж мэдээллээ.
Л.Саяан
Сэтгэгдэл (1)