Харакири нь Японы найруулагч Масаки Кобаяшигийн 1962 онд найруулан олны хүртээл болгосон кино юм. Үйл явдал нь 1619-1630 оны хооронд буюу Эдогийн үе болон Токугавагийн засаглалын үеийг харуулна.
Кинонд ронин Ханширо Цугумогийн түүхийг өгүүлдэг бөгөөд тэрээр Иеи овгийн буюу эзэн хааны ордны хашаанд харакири буюу японы самурайн ёсоор амиа егүүтгэх хүсэлтэй байгаагаа хэлснээр киноны үйл явдал эхэлдэг. Энэхүү кино нь шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсаар байгаа бөгөөд самурайн тухай зураглалыг хамгийн сайнаар харуулснаараа үнэлэгддэг.
Шинобу Хашимотогийн зохиолоос сэдэвлэсэн тус кинонд японы эрэлхэг самурайн ёс жаягийн тухай хийгээд харакири ёсны нарийн чанд утга учрын талаар тайлан харуулна.
Л.Саяан