Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Оросын талыг “Эрчим хүчний терроризм”–д буруутгаж байгаагаа өнөө өглөө мэдэгдлээ. Учир нь ОХУ-ын зэвсэгт хүчин сүүлийн өдрүүдэд Украины эсрэг хэд хэдэн довтолгоогоо амжилттай болгосноос үүдэн Украины эрчим хүчний сүлжээнд саатал учирч барагцаагаар 4.5 сая хүн цахилгаангүй болоод байгаа аж.
Тодруулбал сүүлийн хэдэн долоо хоногт Орос улс Украины эрчим хүчний байгууламжид томоохон хэмжээний пуужин болон нисгэгчгүй онгоцоор бөмбөгдсөн байна. Оросуудын ийнхүү халдах болсон нь дайны талбарт хүнд ялагдал хүлээх болсонтой холбон тайлбарлаж байгаа юм.
Ерөнхийлөгч Зеленскийн хэлснээр сүүлийн нэг сарын дотор тус улсын цахилгаан станцуудын гуравны нэг нь хадлагад өртөн сүйрсэн гэжээ. Үүний үр дүнд Украины засгийн газар иргэддээ эрчим хүчээ хэмнэлттэй ашиглахыг уриалахаас өөр аргагүйд хүрсэн гэнэ.
Мөн тэрээр хэлэхдээ “ОХУ эрчим хүчний дэд бүтцүүдийг байгаа болгож байгаа нь Оросын арми фронтын шугамд төдийлөн амжилт гаргаж чадахгүй байгаагаас үүдсэн. Энэ нь сул дорой байгаагийн илрэл мөн. Түүнчлэн энэ байдал нь тэд Украины зүрх зоригийг дайны талбарт ялж чадахгүй учраас манай ард түмнийг ийнхүү бутаргахыг санаархаж байна“ хэмээжээ.
Мөн “Оросын цэргүүд Херсон мужийг орхих тухай мэдээллүүд тархаж байгаа нь Орос улс томоохон ухралт хийж байгаа хэлбэр” гэжээ.
Л.Саяан
Сэтгэгдэл (3)