Франц улс энэ жил 72 мянган га талбай бүхий ойг түймэрийн уршигт алдсан нь сүүлийн 10 жилийн дунджаас зургаа дахин их тоон үзүүлэлт ажээ.
Тэгвэл Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон өнгөрөгч сарын 28-ний өдөр Елисей ордонд гал сөнөөгчидтэй уулзах үеэр хэлсэн үгэндээ “Манай улс байгалийн зүй тогтоц тэдгээрийн биологийн хүчин зүйлсийг хангах, тэнцвэржүүлэх үүднээс 2030 гэхэд нийт ойн сангийнхаа 10 хувьд буюу нэг тэрбум модыг тарих болно” хэмээжээ.
Мөн тэрээр агаарын чанарын нөөцийг нэмэгдүүлэх, байгаль орчныг хамгаалах албаны бүтэц бүрэлдэхүүнийг бэхжүүлэх 2030 он хүртлэх бодлогыг танилцуулахын сацуу тус улсын гал сөнөөх байгууллагын санхүүжилтэд зориулж жил бүр 150 сая еврогийн төсөв төвлөрүүлэхээ мэдэгдсэн байна. Энэхүү санхүүжилтийн дийлэнх нь газар, уснаа явагч буюу “Canadair” онгоц авахад зарцуулагдах аж. Энэ нь ус зөөвөрлөж, түймэр унтраахад шалгарсан онгоц юм байна.
Манай улсын хувьд 2030 он гэхэд нэг тэрбэм мод тарих зорилт тавьж “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлсэн нь саяхан. Тэгвэл Франц улс энэхүү аянг үргэлжлүүлэв үү? гэлтэй шийдвэрийг гаргасан бөгөөд тэдний гол зорилго нь мод тарихаас гадна үлдсэн ойгоо хэвээр авч үлдэх, нөхөн сэргээхэд чиглэгдэж буй тухай олон улсын хэвлэлүүд онцолжээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)