ЭШЛЭЛ 1
2023 оны нэгдсэн төсөв бол улстөржсөн, сонгуулийн бэлтгэл ажлыг хийх гэсэн хуульд хийцээгүй төсөв болсон гэж АН дүгнэлээ. Тиймээс ирэх оны төсвийг эргэн харж, шинэчлэх шаардлагатай байна гэсэн зургаан шаардлагуудыг хүргүүлнэ. Шаардлагуудын хариуг арваннэгдүгээр сарын 11-ний өдрөөс өмнө ирүүлэхийг шаардсан. Хариу өгөөгүй тохиолдолд Ардчилсан нам дараагийн үйл ажиллагаанд шилжинэ.
ЭШЛЭЛ 2
Нийгмийн анхаарлын төвд байгаа хоёр асуудал бий. Тухайлбал, Ардчилсан намын нэр бүхий гишүүдийн тавьж буй саналыг дэмжин ажиллах нь зүйтэй юм гэж үзсэн. Үүнийг Х.Баттулга, С.Эрдэнэ нар эвлэрэх эхний алхмаа хийлээ гэх андуу ташаа мэдээлэллүүдийг хурдтай тараасан. Энд нэг зүйлийг тайлбарламаар байна. Ардчилсан намын угшилтай, ардчиллын үнэт зүйлийн төлөө ажиллаж байгаа маш олон Ардчилсан намын гишүүд үйл ажиллагаа явуулж ирсэн. Тэдгээр хүмүүст Ардчилсан намын үйл ажиллагааг идэвхжүүлэх хүсэл сонирхол бий.
ЭШЛЭЛ 3
Би Х.Баттулга юм уу, түүнийг тойрон хүрээлж байдаг бүлэглэлтэй ямар ч яриа хэлэлцээрт ороогүй. Таван жил гаруй хугацаанд эдгээр хүмүүстэй ардчиллын бүрэн бүтэн байдлыг хамгаалж тулж ажиллаж ирсэн. Х.Баттулга гэх нөхөртэй гар барьсан зүйл байхгүй. Үүнийг би баттай хэлнэ.
ЭШЛЭЛ 4
Монгол Улсын тусгаар тогтнол, эв нэгдэл, үндэсний аюулгүй байдлын гол баталгаа болсон Ардчилсан намын бүрэн бүтэн байдал, ардчиллын үнэт зүйлийг хамгаалах тал дээр эцсээ хүртэл хатуу зогсох болно.
ЭШЛЭЛ 5
Өнөөдөр Монгол оронд үүсээд буй улс төр, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлуудын үндэс суурийг тавьсан, алдаа завхралд хүргэх гол алхмуудыг хийлцэн хүмүүсийн нэгийг Х.Баттулга.
ЭШЛЭЛ 6
Х.Баттулгатай хариуцлага ярих ёстой. Тийм хүнтэй эвлэрэхгүй.
ЭШЛЭЛ 7
С.Эрдэнэ, Х.Баттулгатай эвлэрч гэсэн худал яриа цацсан хүмүүст хандаж хэлэхэд та нарын мөрөөдөөд байгаа шиг зүйл ойрын үед болохгүй гэдгийг хатуу хэлье.
ЭШЛЭЛ 8
Ардчилсан намд харьяалагдаж байсан, ардчилсан намын үнэт зүйл, үзэл санаанд өнөөдрийг хүртэл зогсож байгаа бүх хүнд Арчилсан нам нээлттэй. Ардчилсан намын үнэт зүйл, ардчиллын туг сүлд болсон байгууллагын тусгаар байдал, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд яриа хэлэлцээр хийхэд бэлэн байгаа. Тэрнээс биш тохиролцооны, эрх ашгийн хүрээнд асуудлыг ойлголцох гэж оролдох юм бол үүнийг хүлээн авах боломжгүй.
ЭШЛЭЛ 9
Ардчиллын намын үндэсний бодлогын хороо хуралдсан. Хуралдаан улс төрийн намын хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулсан.
ЭШЛЭЛ 10
Ардчилсан намын дэд даргаар ажиллаж байсан Ц.Оюундарь болон М.Тулгат зэрэг хэсэг бүлэг хүмүүсийн яриад байгаа мэдээлэл худал. Тухайлбал, есдүгээр сарын 27-нд Улсын дээд шүүхийн тогтоол гарснаар С.Эрдэнийн Ардчилсан намын төлөөлөх бүрэн эрх дуусгавар болсон гэх худал мэдээллийг олон нийтэд түгээж байна. Ямар ч нотлох баримтгүй ийм мэдээлэл хийж байна.
ЭШЛЭЛ 11
Монгол Улсын дээд шүүгчдийн хуралдаан 2022 оны есдүгээр сарын 27-ны өдөр болсон. Энэхүү хуралдаанаар 24 тоот тогтоол гаргасан. Тухайлбал, Улсын дээд шүүх улс төрийн намын дотоод үйл ажиллагаатай танилцаж, оролцдог байгууллага биш. Харин бүртгэлийн чиг үүрэг гүйцэтгэдэг байгууллага юм. Чиг үүргийн хүрээнд ардчилсан намын дарга С.Эрдэнийн Улсын дээд шүүхийн цахим бүртгэлийн санд нэрийг нь сэргээлгэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн. Харин нөгөө талаас өөрсдийгөө Ардчилсан нам гэж нэрлээд байгаа хүмүүсийн явуулсан Ө.Шижир гэдэг хүнийг ардчилсан намыг төлөөлөх эрхтэй этгээдээр улсын бүртгэл бүртгэж, гэрчилгээ дээр нэмэлт бичилт хийлгэх боломжгүй гэсэн үндэслэл гаргасан.
ЭШЛЭЛ 12
Улсын дээд шүүхэд С.Эрдэнэ гэдэг хүн ямар нэгэн байдлаар намын даргаар бүртгүүлэх хүсэлт хүргүүлээгүй. Учир гэвэл Арчилсан намын даргаар С.Эрдэнийг бүртгэсэн Улсын дээд шүүхийн тогтоол өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээрээ байгаа.
ЭШЛЭЛ 13
Дараагийн намын дарга сонгогдож, тэр нь хууль эрх зүйн хүрээнд бүртгэгдэх боломжтой гэж үзсэн нөхцөлд өмнөх даргын тогтоол хүчингүй болдог хуультай. Үүнээс өөр энэхүү тогтоолыг хүчингүй болгох ямар нэг зүйл байхгүй.
ЭШЛЭЛ 14
Нөгөө тал гэдэг нөхдүүд Ө.Шижир гэх хүнийг намын даргаар бүртгүүлэх гэсэн хүсэлтийг илгээсэн. Үүнийг улсын дээд шүүх хүлээн аваагүй.
ЭШЛЭЛ 15
Улсын дээд шүүхээс гаргасан 24 тоот тогтоолд Арчилсан нам дотоод зөрчилтэй байгаа учраас С.Эрдэнийн нэрийг Улсын дээд шүүхийн цахим бүртгэлд бүртгэхээс татгалзав. Харин дотоод зөрчлөө арилгасан тохиолдолд дахин хүсэлтийг хүлээн авах боломжтой” гэх тогтоол бий.
ЭШЛЭЛ 16
Улсын бүртгэлийн газар Дээд шүүхийн 01 тогтоолыг үндэслээд Ардчилсан намын дарга С.Эрдэнэ гэсэн бүртгэлийг хийсэн. Энэхүү бүртгэл өнөөдөр хүчин төгөлдөр хэвээрээ байгаа.
ЭШЛЭЛ 17
Цахим бүртгэлийн санд С.Эрдэнийн нэрийг бичсэн байна уу үгүй юу гэдэг нь эрхзүйн үр дагавар дагуулахгүй. Ийм боломж байхгүй.
ЭШЛЭЛ 18
Улсын дээд шүүх өөрөө Монгол Улсын иргэдийн өмнө үлгэр жишээ, хуулийн хэрэгжүүлэгч тал дээр манлайлагч байх хэрэгтэй.
ЭШЛЭЛ 19
Улсын дээд шүүх хэт улстөржсөн бодлого явуулж, хүчин төгөлдөр хуулиудыг удаа дараа зөрчиж байна.
ЭШЛЭЛ 20
Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын шүүгч Х.Сонинбаяр цахим бүртгэлээс С.Эрдэнэ гэх нэрийг хууль бусаар хассан. Энэ шүүгч хууль зөрчөөд, эрх мэдлээ урвуулан ашиглаад С.Эрдэнэ гэх нэрийг хасаад, Ц.Тувааныг ардчилсан намын үүрэг гүйцэтгэгч гэсэн албан тушаалд бүртгэсэн.
ЭШЛЭЛ 21
Хууль бусаар хассан учир Улсын дээд шүүх цахим мэдээллийн сайт дээрээ С.Эрдэнэ гэх нэрийг сэргээж бичих үүрэгтэй. Харамсалтай нь улс төрийн зорилгоор өнөөдрийг хүртэл сэргээгээгүй.
ЭШЛЭЛ 22
Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг бол Х.Баттулгын хүн.
ЭШЛЭЛ 23
Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгч байх үедээ Д.Ганзоригийг Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчээр томилсон. Түүний томилсон Д.Ганзориг хоёр жилийн хугацаанд С.Эрдэнэ гэх нэрийг цахим бүртгэл дээрээ сэргээж бичихээс татгалзаж ирсэн. Энэ нь ашиг сонирхлын зөрчилтэй байгааг харуулж буй тод жишээ. Энэ хууль бус үйлдлээ таслан зогсоохыг Д.Ганзориг шүүгчээс шаардсаар байгаа.
ЭШЛЭЛ 24
Улсын дээд шүүхийн есдүгээр сарын 27-нд гарсан шийдвэрт С.Эрдэнийн төлөөлөх эрхийг үгүйсгэсэн ямар ч шийдвэр гараагүй. Цахим мэдээллийн сайтад байгаа мэдээлэл цаасан эх хувьтайгаа ижил байна гэх хуулийн заалт хэрэгжихгүй байна.
Сэтгэгдэл (552)