БАРИМТ 1
Тэрбээр 1997 оны аравдугаар сарын 30-ны өдөр төржээ. Өдгөө 25 настай.
БАРИМТ 2
Арван жилдээ Нийслэлийн 52 дугаар дунд сургуулийг төгсжээ.
БАРИМТ 3
Д.Баясгалан багаасаа их л хөдөлгөөнтэй, сахилгагүй хүүхэд байсан бөгөөд түүний хүүхэд нас минь 120 мянгат, үйлдвэр комбинатад өнгөрчээ.
БАРИМТ 4
Ам бүл тавуулаа. Тэрбээр айлын ганц хүү бөгөөд хоёр охин дүүтэй.
БАРИМТ 5
Тэрбээр багадаа ах нарыгаа дагаад хөлбөмбөг тоглох дуртай байжээ. Хөлбөмбөгийн “Мазаалай” клубийн нэр дээр тэмцээнд оролцож, хүрэл медаль хүртэж байв. Тухайн үед 13 настай байжээ.
БАРИМТ 6
Харин зургаадугаар ангиасаа эхлэн сургуулийнхаа Сагсан бөмбөгийн дугуйланд элсэн, энэ спортоор хичээллэж эхэлжээ.
БАРИМТ 7
Түүний анхны багш бол 52 дугаар сургуулийн багш У.Гэрэлт-Од юм. У.Гэрэлт-Од нь түүний хуурай ах билээ. Одоо Монголын сагсан бөмбөгийн холбоонд шүүгч хийдэг.
БАРИМТ 8
2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Мөрөөдлийн баг” гээд тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байжээ. Энэ нь түүний анхны хамгийн том амжилт нь байв.
БАРИМТ 9
Тэрбээр Монгол Улсын их сургуулийг төгссөн.
БАРИМТ 10
Мөн Чунгчоу шинжлэх ухаан технологийн их сургуулийг төгсжээ.
БАРИМТ 11
Маркетинг, логистикийн чиглэлээр сургуулиа төгссөн юм.
БАРИМТ 12
Тэрбээр Монголд байх хугацаандаа хоёр жил дээд лигт тоглосон юм. 2015 онд гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбал багшийн дор “Их өргөө аравтууд”, “Хан талстын ирвэсүүд” багт тоглож байжээ. Түүний багт Э.Цэвэлдорж, А.Дорж-Арилд, Т.Санчир нар байсан юм.
БАРИМТ 13
Тухайн үед тэрбээ 17 настай байсан бөгөөд анх талбайд гарахад их сандарч байсан гэдэг.
БАРИМТ 14
Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо болон Тайванийн сургууль 2016 онд хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Ингэхдээ таван эрэгтэй, гурван эмэгтэй гээд нийт найман монгол хүүхэд 100 хувь тэтгэлэгтэй сурахаар Тайванийг зорьж байв. Энэхүү найман хүүхдийн нэг нь Д.Баясгалан байжээ.
БАРИМТ 15
Түүний Тайваньд очих болсон шалтгааны нэг нь Монголынхоо өмсгөлтэй тоглох.
БАРИМТ 16
Тэрбээр бэлтгэлээ сайн хийдэг байсан ч эхний хоёр, гурван жил түүнийгээ тоглолт дээр гаргаж чаддаггүй байсан тухай нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг. Магадгүй өөр орчинд, гадаад дасгалжуулагчийн дор тоглох амаргүй байсан биз ээ.
БАРИМТ 17
Тоглолтынхоо өмнө тоглолтоо бодохгүй байхыг хичээдэг байна. Харин өөр зүйл бодож, заримдаа чухал тоглолттой үедээ сериал, кино эхлүүлчихдэг гэсэн шүү.
БАРИМТ 18
Тэрбээр Монголоос Т.Санчир, Тайванийн лигт тоглодог Жет Чанг нараас үлгэр дуурайлал авдаг. Харин NBA-ээс Тре Янг, Жа Морант зэрэг тоглогчдыг даган дуурайдаг гэнэ.
БАРИМТ 19
Түүний аав дизайнер мэргэжилтэй. Хэрвээ Д.Баясгалан спортоор хичээллээгүй байсан бол аавыгаа дагах байсан. Эсвэл программист болох байжээ.
БАРИМТ 20
Хоёр дүү нь ахыгаа дагаад спортын хүн болно гэж ярьдаг байна. Том дүү нь одоо таеквондогоор хичээллэдэг.
БАРИМТ 21
Тэрбээр өөрийн сурсан мэдсэн зүйлээ хойч үеийн дүү нарт, Монголын сагсан бөмбөгт түгээх, заах мөрөөдөлтэй гэсэн шүү.
БАРИМТ 22
Д.Баясгалан өөрийн төрсөн өдрөөрөө Тайваний мэргэжлийн лигийн Тайчунг Санс багтай албан ёсны гэрээ байгуулсан юм. Тухайлбал, Тайваний мэргэжлийн лигт 25 нас хүрч байж гэрээ байгуулах эрхтэй болдог.
БАРИМТ 23
Ингэснээр тэрбээр мэргэжлийн лигт тоглох зорилго, мөрөөдөлдөө хүрч байна
БАРИМТ 24
Тайваний мэргэжлийн лиг зөвхөн Д.Баясгаланд зориулж дүрмээ хүртэл өөрчилсөн байна. Тодруулбал, Тайваний лигт гаднын 2 тоглогч талбай дээр гарч улирлын 30 тоглолтын 15-д нь тоглох дүрэмтэй. Харин Д.Баясгаланд талбай дээр минут, тоглолтын хязгааргүй тоглох эрхийг өгчээ
Сэтгэгдэл (461)