БНСУ-ын Сөүл хотын Юнсан дүүргийн Итэвон хороонд 2022 оны аравдугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө болсон ослын улмаас одоогийн байдлаар 151 хүн нас барж, 82 хүн гэмтсэн харамсалтай явдал болоод байна.
Үүнтэй холбогдуулан БНСУ дахь Монголын ЭСЯ мэдээлэл өглөө. "Суугаа орны холбогдох төрийн байгууллагууд ослын шалтгаан, нас барагсдын хувийн байдлыг тогтоохоор ажиллаж байна.
2022 оны аравдугаар сарын 30-ны өдрийн 09:55 цагийн байдлаар нас барсан иргэдийн дунд Монгол Улсын иргэн байхгүй гэж холбогдох цагдаагийн газраас бидэнд мэдэгдээд байна.
Осолд өртөж ар гэртэйгээ холбоо тасарсан тохиолдолд иргэд ЭСЯ-ны шуурхай утас 010-8205-3464 дугаарт холбогдоно уу" гэж БНСУ дахь Монгол Улсын ЭСЯ-наас мэдэгдлээ.
Сэтгэгдэл (2)