БНСУ-ын нийслэл Сөүл хотын Итэвонд Сүнсний баяр тэмдэглэхээр ирсэн хүмүүс хэт нягтрал үүсгэснээс дарагдаж нас барсан хэрэг өчигдөр 22 цагийн үед гарсан. Итэвоны “Хамилтон” зочид буудлын урд хүмүүс дарагдлаа гэсэн эхний дуудлага 22.16 цагт Онцгой байдлын газарт иржээ.
Хамгийн сүүлийн мэдээллээр 151 хүн нас барж, 82 хүн бэртсэн байна. Амиа алдагсдын 19 нь гадаадын иргэн байжээ.
Амиа алдсан хүмүүс ихэвчлэн 10-20 насны хүүхэд залуус байгаа юм. Итэвонд онцгой байдал тогтоон цогцоснуудыг таниулах арга хэмжээ авч байгаа юм байна.
С.Сүлд
Сэтгэгдэл (1)