Бямба гарагт Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод Халловэны баярыг тэмдэглэхээр олон мянган хүн хотын Итэвон хорооллын нарийхан гудамжинд цугларсны дараа олон арван хүний зүрх зогссон тухай орон нутгийн албаныхан мэдэгдлээ.
Ослын газар 140 гаруй түргэн тусламжийн машин ирж, хохирогчдод тусламж үзүүллээ гэж AFP агентлагт мэдээлэв.
Итэвон бол Өмнөд Солонгосын нийслэлд Халловэны баяр тэмдэглэдэг хүмүүсийн очих дуртай газар бөгөөд үхлийн шалтгааныг одоогоор хоёр янзаар тайлбарлаж байна. Эхнийх нь цугласан олны хөлд дарагдсаны улмаас хэрэг явдал болсон бололтой гэж байгаа бол хоёр дахь таамаглал нь үнэгүй тараасан чихэрт хортой, мансууруулах бодис хольсноос болсон хэмээж байна.
Сэтгэгдэл (65)