ОХУ, Украины баруун, төв, өмнөд, зүүн бүс нутгуудын эрчим хүчний сүлжээнд хүчтэй цохилт өгчээ.
Халдлагын улмаас 1.5 сая орчим өрх цахилгаангүй болжээ. Харин Украины Ерөнхийлөгч Зеленскийгийн мэдээлснээр "Оросын талаас ирэх пуужин, нисгэгчгүй онгоцыг устгаж байгаа, энэ хэмжээний цохилт манай цэргийн давшилтыг зогсоож чадахгүй" хэмээв.
Агаарын цохилтод Украины цахилгаан станцууд болон бусад эрчим хүч үйлдвэрлэх байгууламжийн гуравны нэг нь сүйрчээ.
Үүнд, Киевээс зүүн өмнө зүгт орших Черкасск муж, баруун зүгт орших Хмельницкий хотууд багтаж байна.Мөн өмнөд хэсгийн Одессагаас баруун хойд зүгийн Ривне, Луцк хүртэл агаарын цохилт өгч, цахилгаан тасарсан байна.
Эх сурвалж: BBC агентлаг
Сэтгэгдэл (5)