Ирэх онд Засгийн газар хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулах замаар экспортыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллана” хэмээн тооцжээ. Энэ хүрээнд голлох боомтын дэд бүтцийн ажлуудыг дуусгаж, автомат удирдлагат чингэлэг тээврийн терминалыг бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын холболтын ажлыг хийж гүйцэтгэхээр ажиллаж байгаа. Ингэснээр ирэх онд нүүрсний экспортын хэмжээ нэмэгдэж, 36.5 сая тоннд хүрэхээр тооцжээ.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахлаас шалтгаалсан эдийн засгийн уналттай үеийг дэлхий дахинаа туулсан. Харин одоо эдийн засаг сэргэж байгаа хэдий ч цар тахлын өмнөх үеийн хэмжээнд хүрээгүй хэвээр байгаа.
Жишээлбэл, ирэх 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлд уул уурхайн салбарын орлого 2023 онд 4,909.5 тэрбум төгрөгт хүрч, төсвийн нийт орлогын 25 орчим хувь буюу экспортын хэмжээг 36.5 сая тоннд хүрнэ хэмээн төлөвлөжээ.
Магадгүй яг одоогийн нөхцөлд 36.5 сая тонн нүүрсний экспорт гэдэг төсөөллөөс давсан тоо байхыг үгүйсгэхгүй. Хэдий сайхан сонсогдож болох ч бодит байдал, боломж хоёр хол зөрөх магадлалтай. Тиймээс цар тахлын өмнөх болоод цар тахлын дараах нүүрсний экспортын хэмжээг харьцуулж үзье.
№ |
2018 он |
2019 он |
2020 он |
2021 он |
2022 оны эхний найман сар |
1 |
36,264.8 мян.тн |
36,604.1 мян.тн |
28,677.1 мян.тн |
16,117.6 мян.тн |
14,867.45 мян.тн |
Цар тахлын өмнөх олборлолт буюу 2019 оны түвшинтэй харьцуулахад экспортын биет хэмжээ 2021 оны байдлаар нүүрс 20.7 сая тонн буюу 56.8 хувиар бага байв.
Мөн 2022 оны хүлээгдэж буй гүйцэтгэл 2019 оны түвшинд хараахан хүрэхгүй хэвээр байх төлөвтэй байна.
Ирэх онд уул уурхайн голлох түүхий эдийн үнэ, тэр дундаа нүүрсний үнэ буурах төлөвтэй байгаа. Эдийн засгийн 25 хувийг бүрдүүлнэ хэмээн тооцож байгаа уул уурхайн салбарын гол бүтээгдэхүүний үнэ буурахтай зэрэгцэж олборлолтын тоог хэт өндөр тогтоох нь, эргээд энэ хэмжээнд хүрэхгүй бол эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ гэдэг асуултыг үлдээж байна.
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (1)