БАРИМТ 1
"Чингис хаан" хаад язгууртны музейн барилгын ажлыг 2019 онд эхлүүлж улсын төсвийн хөрөнгөөр гурван жилийн хугацаанд барилгын бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн.
БАРИМТ 2
Музей нь 20500 мкв бүхий есөн давхар бүхий барилгатай бөгөөд, 3-9 давхарт нь 2000 жилийн Монголын төрт улсын түүхийг харуулсан танхимуудтай.
БАРИМТ 3
Нийт талбайн 40 хувийг үзүүлэнгийн талбай эзлэх ба сан хөмрөгийн талбай эзэлнэ.
БАРИМТ 4
"Чингис хаан" музей нь анхны төрт улс байгуулагдсан Хүннүгийн үеэс эхлэн Их Монгол Улс, Их Юань улс, Чингис хааны угсааны хаад язгууртнуудын түүхийг харуулж, 20 дугаар зууны эхэн үе буюу 1911 онд Чингисийн угсааны алтан ургийн ноёд өнөөгийн Монгол Улсыг бидэнд хэрхэн үлдээсэн тухай түүхийг бүрэн цогцоор нь харуулсан.
БАРИМТ 5
Музейн дээд талд байрлах купль орон зай бол Монгол Улсад анх удаа хийгдэж байгаа 21 метрийн диаметртэй, дундаа баганагүй. цаашид Их эзэн Чингис хааны хүндэтгэлийн танхим болно. Үүнд долоон метрийн өндөр Чингис хааны алтадмал баримал бүтээх юм.
БАРИМТ 6
Музейд бүх цаг үеийн түүхийг харуулсан 11 мянган дурсгал бий.
БАРИМТ 7
Энэ дурсгал нь нийт үзмэрийн дэглэлтийн 93 хувийг хамарч байгаа буюу оригинал, жинхэнэ үзмэрүүд бий.
БАРИМТ 8
10.323 их үзмэр байгаа. Харин үлдсэн 637 үзмэрийг сэргээж босгосон үзмэр дурсгалууд бий.
БАРИМТ 9
“Чингис хаан” музей нь нүүдэлчдийн түүхийг цогцоор нь харуулсан Азийн томоохон музейд тооцогдоно.
БАРИМТ 10
Учир нь 14 улсаас Монголын эзэнт гүрэн болон монголчуудтай холбоотой зайлшгүй шаардагдах дурсгалуудыг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр “А хуулбар” буюу A copy 1x1 хэмжээтэйгээр бүгдийг авсан.
БАРИМТ 11
Жишээлбэл, Эрмитажын музейд хадгалагдаж байгаа Чингисийн чулууны бичгийн хуулбар, Алтан ордны язгууртнуудын захидал бичгийг Ватикан, Англи, Францын архив, номын сангаас, Японд хадгалагдаж байгаа Чингис хааны нэртэй алтан гэрэгэг хуулбараар нь авсан. Мөн Японы хааны ордонд хадгалагдаж байгаа Хубилай хааны аян дайныг харуулсан уран зургийн хуулбарыг авсан.
БАРИМТ 12
Сонирхуулахад, тус зургийг манай улсад хуулж өгснөөс 28 хоногийн дараа хосгүй үнэт дурсгалын бүртгэлд орж дахин хуулбар хийгдэхгүй болсон.
БАРИМТ 13
Өмнө нь Юань Улсын ганцхан ваарыг үздэг байсан бол одоо нэг дор 40 ваар үзэх, нэг дор 57 хүрэл толь үзэх боломжтой болж байна.
БАРИМТ 14
Жилд хүн амын 5 хувьд үйлчлэх хүчин чадалтай бөгөөд “Чингис хаан” музейг үзэхэд нэг хүн ойролцоогоор 8-9 цагийн хугацаа зарцуулна.
БАРИМТ 15
Мөн музейн байранд хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан өрөөнүүдтэй.
БАРИМТ 16
Томоохон дурсгалуудын дэргэд очоод гар утаснаасаа QR код уншуулаад тухайн үзмэрийн бүх мэдээллийг авар боломжтой.
БАРИМТ 17
Энэхүү мэдээллийг Монгол, Орос, Англи хэл дээр тавьж байгаа. Цаашид таван хэл дээр тавих төлөвлөгөөтэй байна.
БАРИМТ 18
360 градус өрөө хийгдэж байгаа юм. Эдгээр бүх технологи, өрөөг Монгол залуучууд хийсэн байна.
БАРИМТ 19
Музейн тавдугаар давхарт Чингис хааны танхим бий.
БАРИМТ 20
Музейн нээлт өнөөдөр буюу намрын дунд сарын шинийн 17-ны, Балжинням, Дашнямтай билэгт сайн өдрийн морин цагт эхэлнэ.
БАРИМТ 21
Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тусгайлсан зарлиг гаргаж Төрийн есөн хөлт цагаан тугийг “Чингис хаан” музейд залах шийдвэр гаргасан.
БАРИМТ 22
Сонирхуулахад, музейн үзүүлэнгийн танхим болон бусад танхимд гал унтраах бороожуулах системийг ашигласан бол сан хөмрөгийн танхимд агаарыг вакумжуулах замаар буюу үзмэрт ямар нэг гадны нөлөө үзүүлэхгүйгээр гал унтраах боломжтой.
БАРИМТ 23
Том хүн 30.000 төгрөг, оюутан 15.000 төгрөг, гэр бүл 20.000 төгрөг, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүй.
БАРИМТ 24
Энэ жил Их эзэн Чингис хаан мэндэлсний 860 жилийн ой тохиож буй. Энэхүү түүхэн тэгш ойг тохиолдуулан хийж байгаа анхны үйл ажиллагаа нь тус музейн нээлт юм.
Сэтгэгдэл (1)