УИХ-ын намрын чуулганаар 2023 оны Төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Уг хуулийн төслөөс Монгол Улсын гадаад өрийн тухай мэдээллийг хүргэж байна.
Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ 2022 оны хагас жилийн байдлаар 33.3 тэрбум ам.доллартой тэнцэж байна.
Үүнээс:
Аж ахуй нэгжүүдийн гадаад өр 21.3 тэрбум ам.доллар
Засгийн газрын гадаад өр 8.1 тэрбум ам.доллар
Төв банкны өр 2.5 тэрбум ам.доллар
Арилжааны банкуудын өр 1.4 тэрбум ам.долларыг тус тус эзэлж байна.
Улсын нийт гадаад өрийг зээлдүүлэгч тус бүрээр харуулбал
Олон зээлдүүлэгч оролцсон зээллэгийн үлдэгдэл 14.4 тэрбум ам.доллар,
Нидерланд Улсын 8.8 тэрбум ам.доллар
БНХАУ-ын 3.7 тэрбум ам.доллар
Япон Улсын 1.5 тэрбум ам.доллар
Сингапур Улсын 1.1 тэрбум ам.доллар
бусад зээлдүүлэгчдийн 3.8 тэрбум ам.доллартой тэнцэж байна.
Д.Батчулуун