Уламжлал болгон зохион байгуулдаг "Бүргэдийн баяр" маргааш буюу аравдугаар сарын 1-ны өдөр эхэлнэ. Энэ өдрийг тохиолдуулан Бүргэдийн баярын тухай товч мэдээллийг уншигч танд хүргэе. Мөн өнгөрсөн гуравдугаар сард болсон "Бүргэдийн баяр"-ын үеэрх гэрэл зургуудыг хүргэж байна.
Бүргэдээр ан хийх уламжлал Төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүсэж, эдүгээ хүртэл хадгалагдаж ирсэн.
Энэхүү уламжлалыг хамгийн сайн хадгалж үлдсэн орон бол манай орон юм.
Баян-Өлгий аймагт анх “Бүргэдийн баяр”-ыг 1999 оноос Бугат суманд тэмдэглэж эхэлжээ. Мөн цаашид дэлхий дахинд сурталчилж, жуулчдын урсгалыг улам бүр нэмэгдүүлэх зорилгоор хоёр дахь Бүргэдийн баярыг 2010 оноос эхэлж жил бүрийн гуравдугаар сард Улаанбаатар хотод “Хаврын Бүргэдийн баяр” нэртэйгээр зохион байгуулдаг болжээ.