2022 оны есдүгээр сарын 29-ний өдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 193,740,500 төгрөгийн үнийн дүн бүхий 2,386,987 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас есөн компанийн хувьцааны ханш өсөж, 23 компанийн хувьцааны ханш буурсан бол таван компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Айтүүлс" ХК (ITLS +12.67%), "Женко тур бюро" ХК (JTBR +10.79%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID +5.93%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Могойн гол" ХК (BDL -15.00%), "Ган хийц" ХК (GHC -15.00%) болон "Монгол керамик" ХК (KEK -14.94%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Мөн өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын хоёр сангийн 24,921 ширхэг нэгж эрхийг 10,172,079 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 31 ширхэг үнэт цаасыг 2,857,000 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 0.59 хувиар өсөж, 33945.57 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,786,380,207,543 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж