ОХУ-Германыг Балтийн тэнгисээр холбосон “Умардын урсгал2” хийн хоолойн бүтээн байгуулалт өнгөрсөн онд дууссан ч хараахан ашиглалтад ороогүй байв. Энэ нь нэг талаас Германы хууль эрх зүйтэй холбоотой саатаад байсан ч, нөгөө талаас хөрш орон руугаа түрэмгийлсэн ОХУ-аас байгалийн хийн бүрэн хараат болохыг хүсээгүйтэй нь холбоотой. Герман улс байгалийн хийн хэрэгцээнийхээ 55 хувийг дан ганц ОХУ-аас хангадаг байсан бөгөөд “Умардын урсгал2” ашиглалтад орвол бүрэн хараат болох нөхцөл үүсээд байв. Балтийн тангисийн 80-110 метр гүнд баригдсан 1200 км урт энэхүү хийн хоолой нь агуу том мегатөслүүдийн нэг байв. “Умардын урсгал2” ийм нөхцөлд байгаа бол үүнтэй зэрэгцээ баригдсан “Умардын урсгал1”-д маш том асуудал тулгарлаа. Өнгөрсөн долоо хоногт энэ хийн хоолой цоорсон тухай мэдээлэл гарсан. Тэгвэл Германы Тагнуулын албаныхан “Умардын урсгал”-ыг дахин сэргэхгүйгээр сүйрсэн хэмээн үзэж байгаа талаар “Visegrad 24” мэдээллээ.
О.Балдан-Очир