Монгол Улсын валютын нөөц өнөөдрийн байдлаар 2.5 тэрбум сая ам.доллар байна. Энэ нь импортын дөрвөн сарын хэрэгцээг хангах түвшинд байгаа гэсэн үг юм. Хэдийгээр гадаад валютын нөөц зургаан сарын өмнөх үеэсээ 1.1 тэрбум доллараар багасаад буй ч импортын дөрвөн сарын нөөц гэдэг нь хангалттай хэмжээнд буй.
Олон улсад гадаад валютын нөөцийг импортын гурван сарын хэрэгцээгээс доош орвол эрсдэлтэй гэж үздэг. Монгол улсын гадаад валютын нөөц зургаан сарын өмнө буюу 2022 оны дөрөвдүгээр сард 3.6 тэрбум доллар буюу 7.3 сарын импортын хэрэгцээг хангахуйц байсан билээ.
О.Балдан-Очир