БАРИМТ 1
Тамаваши Ичиро 1994 оны арваннэгдүгээр сарын 16-нд Улаанбаатар хотод төрсөн.
БАРИМТ 2
Түүний жинхэнэ нарийг Батжаргалын Мөнх-Оргил гэдэг. Өдгөө 37 настай.
БАРИМТ 3
Тэрбээр дунд сургуулиа “Ирээдүй цогцолбор” 86 дугаар сургуулийг төгсжээ. Харин оюутан болоод Технологийн дээд сургуулийг төгссөн байна.
БАРИМТ 4
Тэрбээр Зочид буудлын менежер мэргэжилтэй.
БАРИМТ 5
Тэрбээр 2004 онд буюу 19 насандаа Сумо бөхөөр хичээллэж эхэлжээ.
БАРИМТ 6
Хичээллээд дөрвөн жилийн дараагаар Макүүчи зиндаанд дэвшсэн юм. Үүнээс хойш хоёр удаа Жюүрёо зиндаа руу унасан ч дараахь башёгоос нь дахин Макүүчид гарч ирсэн байна.
БАРИМТ 7
2015 оны гуравдугаар сард мэргэжлийн сүмогийн хамгийн өндөр буюу саняаку цол хүртэж байжээ.
БАРИМТ 8
Тэрбээр 2019 онд 34 насандаа 13 даваа, 2 унаатай тухайн башёд түрүүлж, Японы Эзэн хааны цомыг анх удаагаа хүртэж байв.
БАРИМТ 9
Энэ нь түүний анхны түрүү бөгөөд Монголын бөхчүүдийн түрүү авсан долоо дахь (Д.Дагвадорж, М.Даваажаргал, Д.Бямбадорж, М.Ананд, Н.Цэвэгням, Г.Ган-Эрдэнэ) бөх болсон юм.
БАРИМТ 10
Мэргэжлийн сумо бөхийн дээд зиндаанд анх удаа түрүүлсэн өдөр нь түүний хоёр дахь хүү төрсөн юм.
БАРИМТ 11
Ийнхүү тэрбээр хоёр дахь хүүгээ Эрмүүн хэмээн нэрлэсэн тухайгаа түрүү хүртсэн жилээ нэгэн ярилцлагадаа хэлж байсан удаатай.
БАРИМТ 12
Мөн тухайн өдөр түүний аав, ээж нь сүмогийн ордонд хүрэлцэн ирсэн.
БАРИМТ 13
Тэрбээр дээд зиндаанд барилдсан цагаас хойш нэг ч өдөр өнжөөгүй содон амжилтын эзэн билээ.
БАРИМТ 14
2019 онд түрүүлэхдээ “Миний барилдааныг үзсэндээ баярлахаар барилдаан харуулахыг хүсч байна” хэмээж байв.
БАРИМТ 15
Тэрбээр чөлөөт бөхөөр барилддаг байсан бөгөөд Монгол Улсын гавьяат тамирчин, улсын гарди П.Сүхбат агсны шавь юм. Багштайгаа нэг байранд амьдардаг байсан гэдэг.
БАРИМТ 16
Энэ жил буюу гурван жилийн дараа Японы сүмо бөхийн есдүгээр сарын тэмцээн буюу Аки башёд 13 даваа, хоёр унаатайгаар түрүүллээ.
БАРИМТ 17
Тэрбээр 37 насандаа дээд зиндаанд түрүүлснээр хамгийн ахмад бөх болж байгаа юм.
БАРИМТ 18
Ийнхүү Б.Мөнх-Оргил түрүүлснээр Макүүчи зиндаанд монгол бөхчүүд 96 дахь түрүүгээ хүртэж байна.
БАРИМТ 19
Тэрбээр 2016 онд уран барилдааны шагнал хүртэж байв. Мөн 205, 2017 онуудад Кинбошигийн шагнал хүртжээ.
БАРИМТ 20
Барилдаж эхэлснээс өнөөдрийг хүртэл 85 башёд 551 ялалт, 525 ялагдал хүлээсэн байна.
БАРИМТ 21
Барилдаж эхэлснээс өнөөдрийг хүртэл 85 башёд 551 ялалт, 525 ялагдал хүлээсэн байна.
БАРИМТ 22
Түүний өндөр 189 см, жин нь 170 кг.
БАРИМТ 23
Тэрбээр Катаонами дэвжээд харьяалагддаг бөх юм.
БАРИМТ 24
Сүмо бөхийн спортоор орой хичээллэсэн бөгөөд мэргэжлээрээ ажиллах сонирхолтой байжээ.
Сэтгэгдэл (5)