Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлийг Монголбанк маргааш УИХ-д өргөн барихаар төлөвлөжээ. Төсөлд том мөнгөн дэвсгэртийг хэрэглээнд оруулахаар тусгаад байгаа юм.
Одоогоор манай улсад 11 ширхэг мөнгөн дэвсгэрт хэрэглээнд байдаг. Харин том мөнгөн дэвсгэртийг хэрэглээнд оруулахтай зэрэгцүүлэн жижиг мөнгөн дэвсгэртүүдийг хэрэглээнээс хасахаар тусгаад байгаа юм байна.
Сонирхуулахад 20 мянгатын мөнгөн дэвсгэрт өдгөө нийт хэрэглээнд орж байгаа бэлэн мөнгөний 67 хувийг эзэлж байгаа бол 10 мянгатын дэвсгэрт 21 хувийг эзэлж байгаа юм. 20 мянгатын дэвсгэрт анх 2006 онд гүйлгээнд орж байснаасаа 70 хувь буурч 5960 төгрөгтэй тэнцэж байгаа аж.
50 мянгатын дэвсгэрт гаргаснаар жижиг дэвсгэртүүд буюу 1-т, 5-т, 20-тын дэвсгэртүүдийг гүйлгээнээс гаргах юм. Өөрөөр хэлбэл төгрөгийн хамгийн жижиг нэгж нь 10-т болох бололтой.
О.Балдан-Очир
Сэтгэгдэл (6)