Төрийн банкны "ҮНЭТ ЦААСНЫ НЭЭЛТИЙН ТАНИЛЦУУЛГА" өдөрлөг зохион байгуулагдаж байна.
Та тус арга хэмжээнд ирснээр:
- Төрийн банкны Үнэт цаасны танилцуулга болон банкны талаарх бүх төрлийн мэдээлэл авах,
- Брокерийн компаниудаас хувьцаа худалдан авах зөвлөгөө мэдээлэл авах, данс нээлгэх,
- Төрийн банкны данс нээлгэх, Гялсбанк нээлгэх, Гялсбанкаар хувьцаа худалдан авах зааварчилгаа авах,
- Стратегийн хөрөнгө оруулагч болох талаар зөвлөгөө авах, гэрээ байгуулах боломжтой.
Төрийн банк нь 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаанаар нээлттэй хувьцаат компани болох зөвшөөрлөө авсан билээ. Ингэснээр Төрийн банк нь системийн нөлөө бүхий банкууд олон нийтэд нээлттэй хувьцаат компани болох салхийг хагалж, төрийн өмчит компаниудаа манлайлан олон нийтийнх болох эхлэлээ тавиад байна.