ОХУ-ын Ерөнхийлөгч цэргийн хэсэгчилсэн дайчилгаа зарласны дараа тус улсын 30 гаруй хотод эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн байна.
Тухайлбал, өмнөх жилүүдийн жагсаал цуглаантай харьцуулахад энэ удаагийн жагсаалд харьцангуй цөөн хүн оролцсон байна. Гэсэн хэдий ч гадаадын агентлагууд "22:45 цагийн байдлаар 38 хотод 1314 хүнийг саатуулаад байна" гэж мэдээлжээ.
Эсэргүүцлийн хөдөлгөөн эхлэхээс өмнө Москвагийн прокурорын газраас зөвшөөрөлгүй жагсаалд оролцсон тохиолдолд хариуцлага хүлээлгэхийг анхааруулжээ. Хөдөлгөөн өрнүүлэхийг уриалж, түүнд оролцсон бол 15 жил хүртэл хорих ялаар шийтгэнэ хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл (1)