АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн нээлт болж буй. НҮБ-ын энэ чуулганаар дэлхийн халуун цэг болоод байгаа Украин улсын Ерөнхийлөгч В.Зеленский үг хэлэхээр болсон.
Харин энэ халуун цэгийн нөгөө оролцогч, Украин руу түрэмгийлээд буй ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мөн л юу хэлэх нь анхаарлын төвд байгаа. Тэрбээр, ард түмэндээ хандан хэлсэн үгэндээ, “Украины эзлэгдсэн дөрвөн бүс нутагт Орост нэгдэх санал хураахын өмнө “хэсэгчилсэн дайчилгаа” зарлаж байна хэмээлээ. Оросын зэвсэгт хүчин Украин руу довтлохыг дэмжихийн тулд нөөцөө яаралтай цуглуулна гэдгээ мэдэгджээ. Украины Донецк, Луганск, Херсон, Запорожжиа мужуудын одоогийн хяналтад байгаа хэсгүүдэд Оростой нэгдэх саналыг Москва дэмжинэ гэж Путин мэдэгдэв.
Мөн барууны орнуудыг Оросыг сулруулж, хувааж, устгахыг хүсэж байна гэж буруутгаж, хэрвээ Украин довтолгооны ажиллагаагаа үргэлжлүүлбэл цөмийн зэвсэг хэрэглэнэ гэж сүрдүүллээ. Цөмийн зэвсэг хэрэглэх энэ мэдэгдлээ тэрбээр "дэмий яриа биш" хэмээн тодотголоо.
Сэтгэгдэл (16)