Мөнгөний бодлогын хорооны шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Монгол банкны Мөнгөний бодлогын хорооны хараат бус гишүүн Ц.Мөнхбаяр мэдээлэл өглөө.
Тэрбээр “Бодлогын төлөв чангарсаар байгаа. Мөнгөний бодлого дээр орон зай хоёр бодлого дээр үүсэж байж гарна. Нэгдүгээрт, төсвийн бодлого. Өнгөрсөн цар тахлын үед эдийн засгийн хүндрэлийг давахын тулд төсвөөс нэлээд их санхүүжилт хийсэн. Төсвийн хэмжээ ч томорсон. Төсвийн бодлого хэвийн түвшиндээ очвол хувийн хэвшилд орон зай гарна.
Хоёрдугаарт, Бүтцийн өөрчлөлтийн бодлого. Хил гааль, тээвэр зэрэг дэд бүтцийн нийлүүлэлтийн шинжтэй бодлогын өөрчлөлтүүд хийвэл инфляц дээр ирэх дарамт багасна. Тэр хэрээр мөнгөний бодлогод орон зай гарна. Харин мөнгөний бодлого, төсвийн бодлого, бүтцийн өөрчлөлтийн бодлогод орон зай гарахгүй тохиолдолд мөнгөний бодлого макро эдийн засгийн тэнцвэрийг хадгалах чиглэлд хөдлөхөөс өөр аргагүй. Энэ ч үүднээс бодлогын өөрчлөлтийг хийсэн” гэв.
Д.Батчулуун