Мөнгөний бодлогын хорооны шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлэл өглөө.
Тэрбээр "Монгол банкны мөнгөний бодлогын хорооны ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар мөнгөний бодлогын хүүг хоёр нэгж хувиар нэмэгдүүлж, 12 хувь болгохоор шийдвэрлэлээ. Мөнгөний бодлогын хорооны хоёрдугаар улирлын хуралдаанаар бодлогын хүүг нэг нэгж хувиар нэмэгдүүлэн 10 хувь болгож байв. Харин энэ удаад хоёр нэгж хувиар нэмэгдүүллээ.
Бодлогын хүүгийн кродиорыг нэмэх хасах хоёр нэгж хувь болгон өргөтгөх, гадаад валютын эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор банкуудын нэмэгдүүлэх зорилгоор банкуудын 360 хоног ба түүнээс дээш хугацаагаар гадаад зах зээлээс татсан эх үүсвэрийг заавал байлгах нөөцийн эх үүсвэрээс хасч тооцох шийдвэрийг гаргалаа.
Гадаад орчны тодорхой бус байдал нэмэгдэж, дэлхийн эдийн засгийн төлөвт сөргөөр нөлөөлж байна. Мөн мөнгөний өсөлт төв банкнуудыг мөнгөний бодлогыг огцом чангаруулахад нөлөөлж байна.
Үүний зэрэгцээ олон оронд эрчим хүчний хямрал үүсээд байна. Томоохон эдийн засгууд, хөгжингүй улс орнууд хүүгээ өсгөж байгаа нь бусад орнууд хүүгээ өсгөх дарамтыг бий болгож байна. Манай улсын гол түнш БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийг шинжээчид бууруулж байгаа” гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (3)