Хатан хаан II Элизабетийг оршуулах ёслол өчигдөр буюу есдүгээр сарын 19-ны өдөр Их Британид боллоо. Лондоны гудамжаар хүндэтгэл үзүүлэх урт цуваа жагсаж хааны гэр бүл дагалдан явлаа. Оршуулах ёслолын үеэр гүнж Меган Маркл Монгол бүсгүйн урласан даашинзыг өмссөн байна.
Тодруулбал, Алдарт “The Beatles” хамтлагийн гишүүн Paul McCartney-ийн охин Stella McCartney-ийн үүсгэн байгуулсан брэндийн оёдлын мастераар ажилладаг Д.Энхцэцэгтэй бид өмнө нь ярилцсанаа хүргэж байсан билээ. Тэгвэл энэ удаад гүнж Меган Марклийн Хатан хааны оршуулгын ёслолд өмссөн даашинзыг Д.Энхцэцэг урлажээ. Энэ талаараа өөрийн цахим хаягтаа “Английн хатан хааны оршуулгад өмссөн гүнж Меганы даашинзыг зүрх сэтгэл, хайрын энергиэ шингээн урлаж хатан хаандаа илгээлээ” хэмээн бичжээ.
Д.Энхцэцэгийн манай сайтад өгсөн ярилцлагыг уншихыг хүсвэл энд дарна уу.
Сэтгэгдэл (1)