БАРИМТ 1
Тэрбээр 1988 оны зургаадугаар сарын 3-нд Эрдэнэт хотод төржээ.
БАРИМТ 2
Ам бүл тавуулаа. Айлын том охин бөгөөд хоёр дүүтэй.
БАРИМТ 3
Анх түүнд “Шавь” цогцолбор сургуулийн биеийн тамирын багш Х.Хүдэрбаатар боксын спортоор хичээллэх санал тавьж байжээ.
БАРИМТ 4
“Шавь” цогцолборт гурван сар хэртэй бэлтгэл сургуулилт хийж, дасгалжуулагч Л.Энхбаатар багшид шавь оржээ..
БАРИМТ 5
Тэрбээр Л.Энхбаатар багшийнхаа анхны эмэгтэй шавь нь юм.
БАРИМТ 6
2003 оны өсвөр үеийнхний УАШТ-ий 48 кг-ын жинд хүрэл медаль хүртжээ. Энэ нь түүний анхны амжилт юм.
БАРИМТ 7
Бэлтгэл хийж эхлээд удаагүй байхдаа анхны тэмцээнээсээ хүрэл медаль хүртсэн цагаас эхлэн аав, ээж нь одоог хүртэл дэмжиж байгаа ажээ
БАРИМТ 8
М.Нандинцэцэг боксын спортоор 2003 оноос хойш хичээллэж байгаа бөгөөд энэ хугацаанд сүүлийн 12 жилийн турш УАШТ-ийг тасралтгүй тэргүүлсэн.
БАРИМТ 9
Тэрбээр Америкийн боксчин Марлен Эспарзатай 2011 оны Дэлхийн цомд тулалдсан удаатай.
БАРИМТ 10
Тэрбээр голдуу эрэгтэйчүүдтэй бэлтгэл хийдэг.
БАРИМТ 11
Тэр МУБИС-ийг 2010 онд спорт аялал жуулчлалын мэргэжлээр төгссөн. Төгсөөд сургуульдаа хоёр жил ажиллажээ.
БАРИМТ 12
Тэрбээр баруун гараараа бичдэг ч солгой өрөлттэй.
БАРИМТ 13
Тэр өрсөлдөгчөө ихэвчлэн өөр рүүгээ дуудаж тоглодог. Урд гарын хажуу, хойд гарын шулуун цохилттой.
БАРИМТ 14
Түүний ээж цэцэрлэгийн багш. Хүмүүс түүнийг ээжтэйгээ их адилхан гэдэг. Ээж нь залуудаа хөнгөн атлетикаар хичээллэдэг байжээ.Харин түүний аав Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ажилладаг.
БАРИМТ 15
М.Нандинцэцэг нь Монгол Улсын 11 удаагийн аварга бөгөөд Азийн наадмаас хүрэл медаль, дэлхийн цомын мөнгөн медальтай юм.
БАРИМТ 16
Тэр энгийн үед өдөрт 2-3 цагийн бэлтгэл хийдэг. Харин тэмцээнд явах үедээ өдөрт 3-4 удаа бэлтгэл хийдэг. Бэлтгэлийнх нэг давтамж хоёр цаг үргэлжилдэг байна.
БАРИМТ 17
Сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэгийн Шинэ Дели хотноо 2018 онд арваннэгдүгээр сарын 15-24-нд явагдаж өнгөрсөн. Тус тэмцээнд тэр Мароккогийн Зохра Захроутай хүрэл медалийн төлөө тулалдаж, 5:0 ялалт байгуулсан юм. Улмаар Болгарын С.Петроватай мөнгөн медалийн төлөө тулалдаж ялагдсан юм.
БАРИМТ 18
Гэвч тэрбээр хүрэл медалийн болзол хангаж, Монголын эмэгтэй боксчдоос дэлхийн медаль хүртсэн анхны боксчин болоод байгаа.
БАРИМТ 19
Энэ нь түүнийг “Бөртэ чоно 2018” наадмын оны шилдгийн шилдэг тамирчин болгож байв.
БАРИМТ 20
Түүний эдгээр амжилтууд Монгол Улсад боксын спорт үүсч хөгжсөний 70 жилийн түүхэн ойд барьсан том бэлэг байлаа.
БАРИМТ 21
Жингээ хасах гэж байгаа залуучуудад бокс хамгийн тохиромжтой учир хичээллээрэй хэмээн уриалдаг.
БАРИМТ 22
Гоо сайханд орж, дэлгүүр хэсэх туйлын дуртай.
БАРИМТ 23
Хүмүүс түүнийг рингэн дээрээс харахад ширүүн харцтай, айхтар харагддаг гэдэг бөгөөд тулж яривал их зөөлөн эмэгтэй гэж дүгнэдэг.
БАРИМТ 24
Олон улсын боксын холбоо эмэгтэй тамирчдын чансааг гаргахад тэрбээр 875 оноогоор гуравдугаарт бичигдэж байв.
Сэтгэгдэл (3)