БАРИМТ 1
Хөгжлийн банк анх 2011 онд байгуулагдсан ч 2012 оноос анхны төсөл хөтөлбөрөө санхүүжүүлж эхэлсэн. Энэ хугацаанд 3000 орчим төсөлд 7.5 их наяд төгрөгийн зээл олгожээ.
БАРИМТ 2
Хөгжлийн банкны нийт зээлийн 55.3 хувь нь чанаргүй ангилалд багтсан. Банк 66 компаниас 3.2 их наяд төгрөгийн зээл нэхэмжилж байгаа. Зээлдэгчдийн хэргийг АТГ шалгаж буй.
БАРИМТ 3
Хөгжлийн банкны нийт зээлийг улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй болон төслийн орлогоос эргэн төлөгдөх нөхцөлтэй, мөн арилжааны банкаар дамжуулан олгосон зээл гэсэн гурван багцад хуваадаг. Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй 355 төсөл, арга хэмжээнд 2.5 их наядын зээл, төслийн орлогоос эргэн төлөгдөх нөхцөлтэй 95 төсөлд 3.3 их наядын зээл олгосон. Арилжааны 11 банкаар дамжуулан 17 төсөл, хөтөлбөрийн 2542 дэд төсөлд 1.6 их наяд төгрөгийн зээл олгосон.
БАРИМТ 4
Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлүүдийг 2017 онд улсын төсөвт шилжүүлсэн. Арилжааны банкаар дамжуулан олгосон зээл нь бүгд төлөгдөж дууссан. Харин төслийн орлогоос эргэн төлөгдөх нөхцөлөөр олгосон 3.3 их наядын зээлийн эргэн төлөлтөд хүндрэл үүссэн.
БАРИМТ 5
2021 оны эцэст нийт 66 зээлдэгч 3.2 их наядын зээлийн багцтай байсан бол өнөөдрийн байдлаар 56 зээлдэгчийн 2.9 их наядын зээлийн үлдэгдэлтэй байна. 2022 оны нэгдүгээр сарын 21-ний өдрөөс хойш есдүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 50 зээлдэгч нийт 634.6 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлсөн. Үүнээс 11 зээлдэгчийн 262.9 тэрбум төгрөгийг бүрэн төлж хаасан.
БАРИМТ 6
2021 оны эцэст нийт 66 зээлдэгч 3.2 их наядын зээлийн багцтай байсан бол өнөөдрийн байдлаар 56 зээлдэгчийн 2.9 их наядын зээлийн үлдэгдэлтэй байна. 2022 оны нэгдүгээр сарын 21-ний өдрөөс хойш есдүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 50 зээлдэгч нийт 634.6 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлсөн. Үүнээс 11 зээлдэгчийн 262.9 тэрбум төгрөгийг бүрэн төлж хаасан.
БАРИМТ 7
Чингис хаан банкны зээлийн барьцаанд авсан 44 үл хөдлөхийн 24 орон сууцыг иргэдэд зарж, борлуулсан, бартераар болон бусад өглөг, авлагадаа тооцон эзэмшил, ашиглалтад нь шилжүүлсэн байсан. Энэ асуудлыг Эрүүгийн цагдаа болон АТГ шалгаж байгаа.
БАРИМТ 8
Чингис хаан банкны зээлийн барьцаанд авсан 44 үл хөдлөхийн 24 орон сууцыг иргэдэд зарж, борлуулсан, бартераар болон бусад өглөг, авлагадаа тооцон эзэмшил, ашиглалтад нь шилжүүлсэн байсан. Энэ асуудлыг Эрүүгийн цагдаа болон АТГ шалгаж байгаа.
БАРИМТ 9
Чингис хаан банкны зээлийн барьцаанд авсан 44 үл хөдлөхийн 24 орон сууцыг иргэдэд зарж, борлуулсан, бартераар болон бусад өглөг, авлагадаа тооцон эзэмшил, ашиглалтад нь шилжүүлсэн байсан. Энэ асуудлыг Эрүүгийн цагдаа болон АТГ шалгаж байгаа.
БАРИМТ 10
Хөгжлийн банк 2023 онд 750 сая ам.долларын зээлийн эргэн төлөлт хийнэ.
БАРИМТ 11
“Капитал” банкны 86.6 тэрбумын өрд “Гантиг вилла” хотхоны 31 орон сууцыг банкны өмчлөлд шилжүүлж авсан. УБЕГ эдгээр үл хөдлөхийн гэрчилгээг Хөгжлийн банкны нэр дээр гаргаж өгсөн. Орон сууцны барилга одоогоор 70-90 хувийг гүйцэтгэлтэй явж байна.
БАРИМТ 12
“Капитал” банкны 86.6 тэрбумын өрд “Гантиг вилла” хотхоны 31 орон сууцыг банкны өмчлөлд шилжүүлж авсан. УБЕГ эдгээр үл хөдлөхийн гэрчилгээг Хөгжлийн банкны нэр дээр гаргаж өгсөн. Орон сууцны барилга одоогоор 70-90 хувийг гүйцэтгэлтэй явж байна.
БАРИМТ 13
Хөгжлийн банкны Худалдаа хөгжлийн банканд байршуулсан мөнгийг авсан “Шинэ Яармаг” төслийнхөн авчихсан хэрэг бий. Улсын дээд шүүхээс “Шинэ Яармаг” төслийг Хөгжлийн банканд 61 тэрбум, ТОСК-д 24 тэрбум, нийтдээ төрийн 85 тэрбум төгрөгийг эргүүлэн төлөх шийдвэр гаргасан.
БАРИМТ 14
Хөгжлийн банк ойрын хугацаанд : “Гантиг вилла” хотхоны 31 үл хөдлөхийн 86.6 тэрбум, ТОСК-ын 180.5 тэрбумаар үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгийн асуудал, НОСК-д хамаарах 200 орчим тэрбумын асуудлыг НИТХ-аар шийдүүлэхээр төлөвлөсөн. “Монгол драй милк” ХХК-ийн 58 тэрбумыг удахгүй үл хөдлөх хөрөнгөөр шийдэхээр ярьж буй. Чингис хаан банкны барьцаанд байгаа “Хан хиллс” хотхоны 20 үл хөдлөх хөрөнгийг борлуулбал 11 тэрбумын авлагын асуудал шийдэх боломжтой. “Шинэ Яармаг” төслийн 85 тэрбум төгрөгийг төслийнхөн нь өөрсдийн эзэмшлийн орон сууцаа борлуулж, төлбөрийг нь Хөгжлийн банкны зээлийн өрд өгье гэсэн санал тавиад буй.
БАРИМТ 15
АТГ 736 тэрбумын хохиролтой 19 зээлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад дуусаж байгаа. Үүнээс гадна Иргэний шүүхэд 31 зээлдэгчид хамаарах 1.2 их наяд төгрөг нэхэмжилсэн. Хөгжлийн банкны зээлийн асуудалтай холбоотой одоогоор нийт 83 яллагдагч байгаа гэдэг..
БАРИМТ 16
Төсөл нь хэрэгжсэн ч валютын ханш, эдийн засаг, бизнес циклээс шалтгаалан хүндрэлд орсон төслүүд ч бий. Тухайлбал, Хөгжлийн банк МАК, “Монполимет”, “Хөтөлийн цемент”, шохой, “Ховдын Вестерн Холд” ХХК-ийн цементийн дөрвөн төсөлд хөрөнгө оруулсан. Гурав нь үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд “Вестерн Холд” ХХК-ийн үйлдвэрийг ашиглалтад оруулж амжаагүй байгаа.
БАРИМТ 17
Хөгжлийн банк эрчим хүчний салбарт нэлээд хөрөнгө оруулалт хийсэн. “ДЦС-3” болон “ДЦС-4” ТӨХК-ийн төсөл хэрэгжиж байна. “Амгалан дулааны станц” ХХК-ийн өргөтгөлд олгосон зээл үр дүнтэй хэрэгжсэн. Энэ станцыг ашиглалтад оруулснаас хойш нийслэл хот Баянзүрх дүүрэг тийш тэлж, барилгажиж эхэлсэн. Үр дүнгээр нь тооцвол улс орны эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг 30 орчим хувиар өсгөх боломжийг Хөгжлийн банкны зээлүүд бүрдүүлсэн.
БАРИМТ 18
Ирэх онд төлөх 750 сая ам.долларын зээлээ бүгдийг бэлэн мөнгөөр төлөхгүй ч байж магадгүй. Активаа чанаржуулаад авчихвал Хөгжлийн банк ирэх жил хөрөнгө оруулагчидтай бонд дахин санхүүжүүлэх арга замыг яриад эхлэх боломж нээгдэнэ.
БАРИМТ 19
ХХБ-ны хамаарал бүхий гэгдэх “Кью Эс Си” ХХК Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт авсан зээлийг төлүүлсэн. “Хөтөлийн цемент, шохой” ХК-ийн хувьд Хөгжлийн банк “Үнэхээр Хөгжлийн банкнаас авсан зээлээр баригдсан үйлдвэр байвал тэр үйлдвэрийг бид үнэлээд зээлийн өрд авъя. Үйлдвэрийг ажиллуулаад банкны өрийг төлж, барагдуулъя” гэдэг саналыг тавьсан. 2012, 2013 онд банкны барьцаанд тавьсан тоног төхөөрөмж элэгдэж, хорогдсон. Гэвч тодорхой шийдэлд хүрээгүй гацсан байдалтай байна. Асуудлыг хүндрүүлж байгаа нэг зүйл нь зээлийг банк толгой компанид нь гаргаж өгсөн. Гэтэл зээл авсан компанийн охин компани нь Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийг ажиллуулж байсан. Хавар төр үйлдвэрээ өөрийн мэдэлд эргүүлж авсан. Одоогоор толгой компанитай холбоотой, өв залгамжлагчийн гэх мэт маргаан, хуулиар шийдэх асуудал үүсээд явж байгаа.
БАРИМТ 20
Хөгжлийн банкны ТУЗ одоогийн байрлаж байгаа байрны 11, 12 давхарт, нийт 3200 м/кв талбайг 27.5 тэрбумаар худалдан авах шийдвэрийг гаргасан байдаг. Энэ асуудлаар Хөгжлийн банкны өмнөх захирлуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.
БАРИМТ 21
Хөгжлийн банк Худалдаа хөгжлийн банкинд “Худалдан авалт хийсэн 27.5 тэрбум төгрөгөө аваад байрыг чинь буцаагаад өгье” гэдэг санал тавиад буй. Гэсэн ч ХХБ одоогоор нааштай хариу өгөөгүй байгаа аж.
БАРИМТ 22
“Бэрэн” ХХК анх Эрдэнэт хотод гангийн үйлдвэр байгуулна гэж зээл авсан. Гангийн үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллахын тулд олон дамжлага бүхий бүтээн байгуулалт хийдэг. Уул уурхайн яамнаас байгуулсан ажлын хэсэг үйлдвэрлэлийн дамжлагууд баригдаж, ажиллахад хамгийн дөхөм болсон нь Бэрэнгийн үйлдвэр гэж Хөгжлийн банкинд танилцуулсан гэгддэг. Хөгжлийн банкнаас “Бэрэн” ХХК-д “Эхлээд үйлдвэрээ бариад дуусгах, дараа нь өр, төлбөрөө хэрхэн барагдуулах вэ” гэдэг асуудлыг тавьж байгаа гэдгээ мэдэгдсэн.
БАРИМТ 23
”Эрэл” ХХК өөрсдөө орон сууц барих технологитой үйлдвэрийн төсөл гэж танилцуулдаг ч өнөөг хүртэл Хөгжлийн банкинд бикнес планаа гаргаж өгөөгүй байгаа.
БАРИМТ 24
Монгол банк 2021 оны эцсээр Хөгжлийн банкинд шалгалт хийхдээ 755 тэрбумын Эрсдэлийн сан байгуулах акт тавьсан. Үүний дараа Хөгжлийн банкинд олон улсын аудит оруулсан. Энэ аудитын баг болон Монголбанктай ярилцаад 2022 оны эцэст Эрсдэлийн сангаа 350 тэрбумаар байгуулахаар болсон.
Сэтгэгдэл (1)