Их Британийн Хатан хаан II Элизабет 2022 оны есдүгээр сарын 8-нд 96 насандаа Шотландын Балморалд эдлэн газартаа таалал төгссөн. Хатан хаан таалал төгссөнөөр түүний ууган хүү Чарльз хунтайж III Чарльз хаанаар өргөмжлөгдсөн. Ингэснээр хааны гэр бүлийн угсаа залгамжлах дараалалд өөрчлөлт орж, нэгдүгээрт Уэльсийн хунтайж Уиллиам бичигдэж байгаа юм. Хатан хаан таалал төгссөний дараа хунтайж Чарьлз угсаа залгамжлан хаан болж, ууган хүү Уиллиам Уэльсийн хунтайж болон Корнваллын гүн, түүний гэргий Катлин Уэльсийн гүнж, Корнваллын гүнгийн хатан болсон билээ.
Тэгвэл таалал төгссөн хатан хааны гэр бүлийнхэн өчигдөр Вестминстерийн ордонд хатан хааны шарилд хүндэтгэл үзүүллээ.
Энэ ёслолд Катрин гүнж Диана гүнжийн ээмэг, Элизабет хатан хааны энгэрийн чимэглэлийг зүүж очжээ.
Талийгаач хатан хаан, гүнж нарт хүндэтгэл үзүүлж ээмэг, чимэглэлийг нь зүүсэн Катринд англичууд талархаж буйгаа нийгмийн сүлжээгээр илэрхийлцгээж буй.
О.Балдан-Очир
Сэтгэгдэл (8)