ЭШЛЭЛ 1
Дэлхийн 190 гаруй орноос манай улс ДНБ-ний эзлэх хувиар 134 дүгээр байрт байна.
ЭШЛЭЛ 2
Манай улсын ДНБ 13, 14 тэрбум ам.доллар байна АНУ хамгийн их буюу 29 их наяд ам.долларын ДНБ-тэй. Улс шиг улс байя гэвэл бид,эдийн засгаа өөд нь татахаас өөр гарцгүй.
ЭШЛЭЛ 3
ДНБ-ээ өсгөсөн, ДНБ-ээрээ тэргүүлж байгаа орнуудын туршлага нь ердөө л гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татсантай холбоотой. Манай улсын гадаадын хөрөнгө оруулалтын жинг ганцхан компанийн (Оюу толгойн төсөл) хөрөнгө оруулалт дарж явж байна.
ЭШЛЭЛ 4
Ганцхан Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчлээд хөрөнгө оруулалт таатай болчихгүй. Тиймээс бид, гаднын хөрөнгө оруулагчдад тоглоомын дүрмээ тодорхой болгож танилцуулах хэрэгтэй.
ЭШЛЭЛ 5
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаагаар өнөөдөр нэг хэрэг 3.6 жил үргэлжлээд байна. Өөрөөр хэлбэл, хохирсон хүн шүүхийн зардлаа төлөөд шүүхээр маргаанаа шийдүүлэхээр 3.6 жил явж байна. Дараа нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа гээд дахиад явна.
ЭШЛЭЛ 6
Манай орчин цагийн эрх зүйн түүхэнд нэг хүн маргаанаа шийдүүлэх гэж 16 жил болсон кейс бий. Ийм процесстой байхад гадны хөрөнгө оруулагчид яаж итгэж орж ирж, эрхээ хэзээ хамгаалуулна гэж бодож хөрөнгө оруулалт хийх вэ.
ЭШЛЭЛ 7
Нэгдүгээрт, процессын хуулиа өөрчилмөөр байна. Хоёрдугаарт, төлбөрийн чадваргүйдлийн хууль буюу дампуурлын тухай хууль.
ЭШЛЭЛ 8
ОУВС болон бусад донор байгууллагууд Дампуурлын тухай хуулийг өөрчил гэсэн шаардлагыг удаа дараа тавьж байна. Танай дампуурлын тухай хуулийг механизм нь буруу байна. Уг нь төлбөрийн чадваргүйдэлд орохоос урьдчилан сэргийлэх тухай хууль болохоос манайх төгс дампууруулах чиглэлтэй болчхоод байгаа юм.
ЭШЛЭЛ 9
Бидэнд хамгийн том тулгамдаж байгаа зүйл нь Иргэний хууль. Дэлгүүрт ороод ундаа худалдаж худалдаж авахад худалдан авах харилцаанд орж байна.
ЭШЛЭЛ 10
Хөрөнгийн бирж дээр очоод хэдэн тэрбумаар үнэлэгдэх гэрээ хийсэн ч Иргэний хуулийн худалдах, худалдан авах гэрээнд хамаарч байна. Маргаан шийдвэрлэх процесс нь яг ижил.
ЭШЛЭЛ 11
Манай томоохон бизнесменүүд Сингапурт очоод Сингапурын хуулиар гэрээ хийгээд тэндээ маргаанаа шийдвэрлүүлдэг болчхоод байна. Өөрөөр хэлбэл, манай дотоодын эрх зүй орлуулагдаж байна гэсэн ойлголт гарч ирээд байна. Тиймээс үүнийг өөрчлөхөөр төлөвлөөд явж байна.
ЭШЛЭЛ 12
Иргэний эрх зүйн шинэчлэл сүүлийн 20 жил яригдаагүй.Бид хийхдээ алдаа гаргасан гэж үздэг. Иргэний хуулиа 2002 онд баталчхаад Иргэний хуулийн салбар институтүүд буюу дампуурлын харилцаа, газрын харилцаа, гэр бүлийн, хөдөлмөрийн харилцаануудын хуулиуд салбарлаж батлагдах ёстой хуулиасаа өмнө батлагдсан.
ЭШЛЭЛ 13
Иргэний хуулийнхаа үндсэн агуулга зарчимдаа нийцүүлж байж бусад салбар хуулиудаа хийх ёстой байсан. Одоо засах гээд явж байна.
ЭШЛЭЛ 14
Гадны хөрөнгө оруулагчдыг тонон дээрэмддэг хуулийн механизмыг бүрэн байхгүй болгох хэрэгтэй. Ерөнхий прокурор, Тагнуулын даргаар ажиллаж байсан хүмүүс гадны хөрөнгө оруулагчдыг дээрэмдэж гаргаад хар тамга дараад дахиж оруулж ирдэггүй сонгодог жишээ өмнө нь байсан. Энэ хэзээ ч байж болохгүй зүйл.
ЭШЛЭЛ 15
Хөдөө аж ахуй, газар тариалан, аж үйлдвэр, эрчим хүчний зэрэг олон салбарт гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх таатай орчин бий болгох хэрэгтэй.
ЭШЛЭЛ 16
Улс төрийн огцом шийдэл гаргахгүй байж, гадаадын ч тэр, дотоодын ч тэр хөрөнгө оруулагчдыг улс төрийн шийдвэрээр асуудлыг нь боомилдоггүй болгож байж, сошиалд захирагдаж хөрөнгө оруулагчдыг хөөж туудаггүй болж байж цааш хөгжинө.
ЭШЛЭЛ 17
Эргээд харахад манай татварын орчин, татвар бодох аргачлал, гадны компаниудын татвар тайлагнадаг, боддог аргачлал хооронд зөрүү байна.
ЭШЛЭЛ 18
Жишээлбэл,зэсийн баяжмал дотор агуулагдаж байгаа хар тугалганаас АМНАТ бодно гээд бид акт тавьчихаж байгаа юм. Гэтэл гадны орнууд энэ тохиолдолд хар тугалга зайлуулж өгсний төлөө татвар авдаггүй, бараг дэмжлэг үзүүлдэг шахуу.
ЭШЛЭЛ 19
Виз олголт дээр нэг дэвшил гарсан нь Е-Визийг нэвтрүүлсэн. Энэ жил БНСУ-ын иргэдийг 30 хоногийн хугацаатай манай улсад зорчих эрхийг визгүй болгосон. Харилцан адил байх зарчмын хүрээнд ирэх аравдугаар сард БНСУ-руу албан ёсны айлчлал хийхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд Монгол Улсын иргэдийг харилцан визгүй болгох шаардлагуудаа тавина.
ЭШЛЭЛ 20
Гадны хөрөнгө оруулагч нэрийн дор хууль бусаар ажиллаж байгаа хүмүүс тэр визээр урт удаан оршин суух оролдлого гарч байна. Сайд болсноосоо хойш үүнтэй хатуу тэмцэж байгаа.
ЭШЛЭЛ 21
Өнгөрсөн долоо хоногт Английн Ерөнхий сайд асан Борис Жонсоны төрсөн дүү Марк Жонсонтой амралтын өдрүүдэд уулзаж түүнийг хохироосон хэргийн талаар ярилцсан. Шаардлагатай гэж үзвэл хэргийг тусгаарлаж байгаад шийдвэрлэхээр ажиллаж байна. Шийдмэгц таны эд зүйлийг эргүүлж өгнө гээд нэлээн дэлгэрэнгүй ярилцсан. Энэ нь тэр хүнд их таатай сэтгэгдэл төрүүлж байна лээ.
ЭШЛЭЛ 22
Англи бол ФАТФ-т ч тэр, олон улсын хамтын ажиллагаанд ихээхэн нөлөөтэй улс. Бид их зөв байх хэрэгтэй.
ЭШЛЭЛ 23
Гадны хөрөнгө оруулагчдаас гадна гадны иргэдийн холбогдсон хэргүүд манайд нэлээд байгаа. Тэдгээрийг аль болох хурдан шийдэх эрх зүйн байдлыг нь дордуулахгүй байх, эрүүл мэндэд нь анхаарах зэрэг олон ажлууд цогцоороо явагдаж байна.
ЭШЛЭЛ 24
Ерөнхий сайд өнгөрөгч дөрөвдүгээр сард очиж улаар огтлох аргаар далд уурхайн олборлолтыг эхлүүлэх анхны тэсэлгээн дээр кноп дарсан. Ирэх жилийн хоёрдугаар хагас гэхэд тогтвортой олборлолтод тооцогдоно.
Сэтгэгдэл (3)