Монголын бүх ард түмний спортын XV наадмын нээлтийн ёслол маргааш болно. Энэ удаагийн наадам спортын 26 төрлөөр болох юм. Тухайлбал, олимпын 18, оюун ухааны хоёр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зургаан төрлөөр болно. Монголын бүх ард түмний спортын наадам дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг бөгөөд XV наадамд 21 аймаг, есөн дүүргээс шалгарсан 4500 гаруй тамирчин 561 багц медалийн төлөө өрсөлдөх юм.