“Говийн чоно-2022” гамшгийн хор уршгийг арилгах, олон улсын сургалт, дадлага сургууль энэ сарын 05-наас 11-ний өдрийг дуустал үргэлжилнэ. Сургуульд оролцогчид гамшгийн удирдлага, команд штабын дадлага , нурангинаас эрэн хайх, аврах ажиллагаа, химийн хорт болон аюултай бодистой ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гамшгийн үеийн II шатлалын хээрийн эмнэлэг дэлгэх үйл ажиллагаа, дууриалган үзүүлэх дадлага сургууль гэсэн хэлбэрээр харилцан туршлага солилцох юм. Ийнхүү сургалт дадлагын үеийн фотог хүргэж байна.