Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд “Cүүн зам” япон, монгол бүжгийн наадам Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдлаа. Япон Улсын Токушима дахь Монгол Улсын Өргөмжит консул, соёлын элч Каваүчи Широ саны санаачилгаар Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй уг наадамд оролцохоор Япон Улсаас 160 гаруй уран бүтээлч, бусад хүндэт зочин хүрэлцэн ирсэн юм. Наадамд Япон, Монголын нийт 500 гаруй бүжигчин оролцжээ. Ингээд уншигч та бүхэнд "Сүүн зам" бүжгийн наадмын үеэрх 24 фотог хүргэж байна.