БАРИМТ 1
Бүгд Найрамдах Сьерра Леоне улс нь 71740 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Африк тивийн эх газрын баруун эрэгт оршдог орон. Тус улс зүүн өмнөд хэсгээрээ Либери, хойд талаараа Гвиней гэх улсуудтай хиллэдэг ба үлдсэн хэсгээрээ Атлантын далайд гарцтай.
БАРИМТ 2
Сьерра Леоне улсын хүн амын нийт тоо нь 2015 оны байдлаар 8059155 байсан бөгөөд тэдний 35.5 хувийг Темме, 33.2 хувийг Менде, 6.4 хувийг Лимба, 4.4 хувийг Коно, 3.4 хувийг Фула, 2.9 хувийг Сусу үндэстний хүмүүс бүрдүүлдэг. Харин шашны хувьд нийт сьерра леонечуудын 78 хувь нь исламын шашныг, 21 хувь нь христийн шашныг шүтдэг.
БАРИМТ 3
Тус улсад халуун орны уур амьсгал зонхилдог ба Африк тивийн үндсэн дүр төрх болох саванна болон ширэнгэн ойнууд Сьерра Леоне улсын дүр төрхийг илтгэдэг. Сьерра Леоне улс газарзүйн байрлалын хувьд нийт 16 дүүрэгтэй үндсэн таван дүүргүүдэд хуваагддаг.
БАРИМТ 4
Португал эрэл хайгуулч Педро де Синтра 1462 онд Африк тивийн баруун эрэгт очих үедээ одоогийн Сьерра Леоне улсад хөл тавьснаар уг улсад очсон хамгийн анхны европ хүн болсон. Тэрээр тухайн үедээ тус бүс нутгийг сүрлэг өндөр уулсаас нь болж “Сьерра Леоа” хэмээн нэрлэсэн.
БАРИМТ 5
Сьерра Леоа гэх үгийг португал хэлнээс орчуулбал “Арслан уулс” гэх утгатай билээ. Археологийн баримтуудаас авч үзвэл Сьерра Леоне улсын газар нутаг дээр олон мянган жилийн өмнөөс эзлэн түрэмгийлэгчид болон арлын орнуудын дүрвэгчид гэх мэт хүмүүс оршин тогтносоор ирсэн.
БАРИМТ 6
1560 он гэхэд Сьерра Леоне улс, ялангуяа Фритаун хот, Африк тивээс Хойд Америк тив рүү боол худалддаг замын хамгийн чухал цэгүүдийн нэг болсон байсан бөгөөд 18-аар зуунд Португал болон Британийн боолын наймаа мөн тус улсын газар нутгаар дамжин хийгддэг байв.
БАРИМТ 7
Сьерра Леоне улсын хамгийн том болон нийслэл хотыг Фритаун гэдэг. Уг хот нь 1787 онд эрх чөлөөтэй болсон, аврагдсан, оргосон боолуудын амьдардаг газрын хувиар байгуулагдаж байсан. Фритаун гэх нэрийг англи хэлнээс орчуулбал “Эрх чөлөөтэй хот” хэмээн орчуулагддаг.
БАРИМТ 8
1808 онд британичууд боолын худалдааг зогсоох хүчин чармайлтаа нэмэгдүүлж, Сьерра Леоний эргийн дагуу тэнгисийн цэргийн анги байгуулсан. Улмаар британийн тэнгисийн цэргүүд боолын худалдааны хөлөг онгоцнуудыг эзлэн авч, боолуудыг Сьерра Леоне улсын газар нутагт чөлөөлөн орхидог байсан.
БАРИМТ 9
Энэхүү замаар 1808-1864 оны хооронд 84000 боол эрх чөлөөтэй болсон. Сьерра Леоне улс тухайн үедээ Британийн колони орон байсан бөгөөд 1961 оны дөрөвдүгээр сарын 27-нд тусгаар тогтнолоо зарласан. Тус улсын албан ёсны хэл нь англи хэл боловч иргэдийн ихэвчлэн ашигладаг хэл бол крио хэл.
БАРИМТ 10
Тусгаар тогтнолоо зарласнаасаа хойш Сьерра Леоне улс олон удаагийн төрийн эргэлт, улсын хэмжээний авлига болон эдийн засгийн хямралтай хүнд хэцүү арван жилтэй нүүр тулсан. Үүний дараа 1991 онд Сьерра Леоне улсад 50000 хүний аминд хүрсэн иргэний дайн эхэлсэн.
БАРИМТ 11
Уг дайн 2002 онд албан ёсоор өндөрлөсөн. Дайны он жилүүдэд 2 сая хүн орон гэрээ орхин аюулгүй газар луу нүүх шаардлагатай болсон ба энэ нь тухайн үеийн Сьерра Леоне улсын нийт хүн амын гуравны нэгтэй нь тэнцэх үзүүлэлт юм. Өнөөдрийн байдлаар тус улсад зонхилох 18 өөр үндэстний хүмүүс амьдарч байна.
БАРИМТ 12
Сьерра Леоне бол дэлхийн үнэт өвөөр нэрлэгдэж ЮНЕСКО-д бүртгэгдсэн нэг ч газаргүй дэлхий дээрх 27 орны нэг. Гэхдээ тус улсад ЮНЕСКО-д бүртгэгдэх боломжтой урьдчилсан жагсаалтад багтсан нийт зургаан газар байдаг. Мөн тус улс байгалийн олон төрлийн шинж чанаруудыг агуулдаг гэдгээрээ алдартай.
БАРИМТ 13
Арслан уулс хэмээн орчуулагддаг нэртэй улсын хамгийн өндөрлөг цэг нь далайн түвшнээс дээш 1948 метрийн өндөрт байрладаг Бинтумани уул юм. Мөн уг уулыг зарим үед “Уулсын хаад” хэмээн нэрлэдэг. Сьерра Леоне улсын албан ёсны мөнгөн тэмдэгтийг “Леоне” гэдэг ба өнөөдрийн байдлаар 13.9 леоне нэг америк доллартай тэнцэж байна.
БАРИМТ 14
Сьерра Леоне улсад байх саванна болон ширэнгэн ойн хэсгүүдийг өөртөө агуулсан Аутамба-Килими үндэсний паркт олон төрлийн ховор амьтад амьдардаг. Тэднээс жишээ болгон нэрлэхэд чимпанзе, колобус сармагчин, одос үхэр, усны үхэр, ойд амьдардаг заан болон 150 гаруй төрөл зүйлийн шувууд.
БАРИМТ 15
Сьерра Леоне улсын Тивай арал бол Баруун Африкт цөөн тоотой үлдсэн Баруун Африк дахь эртний ширэнгэн ойнуудын нэг юм. Уг арлын нэр “Том арал” хэмээн орчуулагддаг ба Тивай арал нь тэр чигтээ Тивай арлын зэрлэг ан амьтдын нөөц газар гэж нэрлэгддэг улсын хамгаалалтад орсон бүс нутаг юм.
БАРИМТ 16
Тус арал дээр ойролцоогоор 9000 төрлийн ургамал ургадаг ба 785 төрөл зүйлийн шувууд, 320 төрлийн хөхтөн амьтад, 425 төрал зүйлийн хоёр нутагтан болон 510 төрлийн цэвэр усны загас амьдардаг юм байна. Мөн тус улсын Такугама шимпанзе хамгаалах газарт 75 сая шимпанзе амьдардаг.
БАРИМТ 17
Нэгэн арваны турш үргэлжилсэн иргэний дайн, хэт их загас барих, уул уурхай гэх мэт хүн төрөлхтний буруутай үйл ажиллагаануудаас болж Сьерра Леоне улсын зэрлэг байгаль багагүй сүйдсэнээс гадна зарим төрөл зүйлийн амьтдын тоо толгой эрс багассан. Жишээлбэл Африк тивийн зэрлэг нохой Сьерра Леоне улсад бараг л устаж үгүй болсон.
БАРИМТ 18
2020 оны байдлаар сьерра леонечууд бол дэлхийн хамгийн богино насалдаг хүмүүсийн нэг байсан. Сьерра леоне хүн дунджаар 54.3 жил амьдардаг ба энэ нь дэлхийн дундажтай харьцуулахад 18.3 жилээр бага үзүүлэлт юм. Мөн үүнээс гадна Сьерра Леоне бол хамгийн их хэмжээгээр өлсгөлөнд нэрвэгдсэн орнуудын нэг.
БАРИМТ 19
Сьерра Леоне улсын ихэнх иргэд исламын болон христийн гэх хоёр том шашныг хуваагдан шүтэцгээдэг. Гэхдээ бусад орнуудаас ялгаатай нь сьерра леонечууд улс даяараа исламын болон христийн шашны баярын өдрүүдийг ижил тэгш тэмдэглэн өнгөрөөдөг. Учир нь тэд хүний эрх чөлөөг маш ихээр дээдэлдэг ард түмэн.
БАРИМТ 20
Сьерра Леоне улсад хамгийн алдартай спорт бол хөлбөмбөг. Ялангуяа хүүхдүүд өдрийн ихэнх цагийг гудамжинд хөлбөмбөг тоглон өнгөрөөдөг. Сьерра Леоне улсын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг дэлхийн чансааны 113-аар байранд эрэмбэлэгддэг ба Африкийн цомд нийт гурван удаа оролцож байсан удаатай.
БАРИМТ 21
Сьерра Леоне улсын баг тамирчид 1968 онд хамгийн анх удаа олимпын наадамд оролцсон бөгөөд үүний дараа хоёр олимп өнжсөний эцэст 1980 оноос хойш бүх зуны олимпд оролцсоор ирсэн. Гэхдээ тус улсыг төлөөлөн хэн нэгэн тамирчин олимпын медаль хүртэж байгаагүй.
БАРИМТ 22
Сьерра Леоне улсын төрийн далбаа ногоон, цагаан, цэнхэр гэх гурван өнгийн, ижил хэмжээтэй хэвтээ зурааснуудаас бүрддэг. Ногоон өнгө нь Сьерра Леоне улсын байгалийн үзэсгэлэнг, цагаан өнгө нь эв нэгдэл болон шударга ёсыг, цэнхэр өнгө нь дэлхийн энх тайван, Фритаун хот болон эрх чөлөөг тус тус бэлгэддэг.
БАРИМТ 23
Сьерра Леоне улс ерөнхийлөгчийн засаглалтай ба одоогийн төр барьж буй эрхэмийг Жулиус Маада Био гэдэг. Тус улсын ерөнхийлөгчийн төр барих хугацаа таван жил байдаг ба улиран сонгогдож 10 жилийн турш ерөнхийлөгчийн албыг хаших боломжтой. Жулиус Маада Биогийн хувьд 2018 онд нийт санал өгөгчдийн 51.8 хувийн саналаар ялалт байгуулж Сьерра Леоне улсын тав дахь ерөнхийлөгч болсон.
БАРИМТ 24
Сьерра Леоне улс нь дэлхийн хамгийн буурай хөгжилтэй орнуудын нэг бөгөөд хүний хөгжлийн индексээрээ 182-аар байранд жагсдаг. 2103-2016 оны хооронд Африк тивд дэгдсэн эболо вирусийн тархалтаас болж 11300 хүн амиа алдсаны 4000 нь Сьерра Леоне улсын иргэд байсан.