БАРИМТ 1
Тарвасны эх орон бол Өмнөд Африк. Хэдэн мянган жилийн өмнө Африкт анх тарвас хэмээн нэрлэсэн нэгэн төрлийн ув улаан зузаан хальстай чихэрлэг том том үртэй ногоог хүнсэнд хэрэглэж эхэлсэн байна.
БАРИМТ 2
Тарвасны найрлагын 92 хувь нь ус ба 6 хувь нь чихэр байдаг бөгөөд А болон С витамин, кали, магни, ликопен зэргээр баялаг юм.
БАРИМТ 3
Дэлхий дээр одоо 1200 төрөл сортын тарвас байна. Харин манай оронд тарвасын Стокс-647, Буянт-1 зэрэг нутагшсан сортуудыг голлон тариалж ирсэн. Мөн 2012 оноос Сонёк сортыг тариалах болсон.
БАРИМТ 4
Тарвасны гадна хальсны өнгөнөөс шалтгаалан үр нь хар, бор, цагаан, шар өнгөтэй болдог. Ховор сортны тарвасны үр улаан байдаг байна.
БАРИМТ 5
Оросын эзэнт гүрэн тарвасыг дөнгөж 17-р зуунаас л өргөнөөр тариалах болжээ. Олон жилийн туршид Оросууд тарвасыг шууд хэрэглэдэггүй байсан ба шүүсэнд нь янз бүрийн амтлагчнууд нэмж буцалган хэрэглэдэг байжээ.
БАРИМТ 6
Гиннесийн номд орсон дэлхийн хамгийн том тарвас 2013 онд Америкт ургасан байна. Энэ тарвасын жин 1293 килограмм.
БАРИМТ 7
2005 онд Хятад болон Японы зах зээлд дөрвөлжин тарвас анх гарч ирсэн бөгөөд “Энэхүү тарвас нь хөргөгчинд хийхэд төгс хэлбэртэй” хэмээн сурталчилж байв. Удалгүй АНУ-д 90 доллараар зарагдаж байсан илбийн нууц тайлагдаж, фермерүүд шилэн хайрцганд ургаж байгаа тарвасыг хийснээр дөрвөлжин хэлбэртэй болгож байгаа нь ил болсон юм. Худалдаачдын өгүүлснээр ийм хэлбэртэй тарвас нь лангуун дээр байрлуулахад өнхөрч унах аюулгүй тул тун тохиромжтой гэнэ.
БАРИМТ 8
Тарвас нь биеийн цусны даралтыг тогтворжуулахад чухал үүрэгтэй магнийн баялаг эх үүсвэр. Түүнчлэн холестролыг идэвхгүйжүүлж, бөөрөнд чулуу үүсэхээс сэргийлж, шөрмөс татах, булчин зангирахыг намдааж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг. Хүн биеийнхээ нэг өдрийн магнийн хэрэгцээг хангахын тулд өдөр бүр 150 гр тарвас идэх хэрэгтэй.
БАРИМТ 9
Тарвасны амт нь түүнд агуулагдах чихрийн хэмжээгээр тодорхойлогддог. Чихэр ихтэй байх тусмаа амттай. Тарвасны чихэр нь сахароз, глюкоз, фруктозноос бүрдэнэ. Тарвасанд пектин, B1, B2, C, PP витаминууд, фолийн хүчил, каротин агуулагддаг.
БАРИМТ 10
Тарвасны үрэнд тос агуулдаг. 5000 жилийн өмнөх тарвасны үрийг археологичид Эртний Ливи улсаас олдсон гэдэг.
БАРИМТ 11
Тарвасны хальсан хэсэгт ашигтай шит тэжээлүүд агуулагддаг бөгөөд толгойн хүчтэй, давтамжтай өвдөлтийг буюу мигрень өвчнийг намдаадаг байна.
БАРИМТ 12
Энэ талаар ОХУ-ын хоол тэжээлийн мэргэжилтэн Анна Ивашкевич "Тарвасын ногоон хэсэгт органик хүчил, кальци, натри, фосфор, магни, хлорофилл, эслэг, B, C, PP, A, E бүлгийн витаминууд агуулагддаг" хэмээн хэлсэн ба уг хэсгийг дөрвөлжилж хэрчин салатандаа нэмэхийг зөвлөсөн байдаг.
БАРИМТ 13
Уламжлалт анагаах ухаанд тарвасны шүүс, зөөлөн эд нь халуурсан үед цангаа тайлж, халуун бууруулах үйлчилгээтэй хэмээн хэрэглэдэг байна.
БАРИМТ 14
Тарвас бол дулаанд дуртай ургамал. Ялангуяа өндөр температурт гойд дуртай тул дулааны хангамж 2500-32000С халуун дулаан бүс нутагт тариалдаг.
БАРИМТ 15
Тарвасыг одоо дэлхийн 96 орон тариалдаг. Хамгийн өндөр үзүүлэлттэй ургацыг Хятад авдаг ба нэг жилд - 69139643 тонн, Турк - 3864489 тонн байдаг.
БАРИМТ 16
Испани улсад Ла-Нава хэмээх тарвасны баярыг тэмдэглэдэг. Хамгийн сүүлд энэ баяраар 400 тарвас тариалагч тарвас бэлтгэж, баярт оролцогчид 2,5 мянган литр тарвасны шүүс уужээ.
БАРИМТ 17
Флорида, Техас, Калифорни, Жиоржиа, Аризона зэрэг тарвас ихээр ургуулдаг Америкийн мужуудад энэ том жимсгэнэтэй холбоотой баярууд цөөнгүй.
БАРИМТ 18
Өмнөд Каролина мужийн 3000 хүрэхгүй хүн амтай Пажленд хот нь дэлхийн тарвасны нийслэл гэсэн нэрийг зүүдэг. Энэ хотод 1951 оноос хойш тарвасны баяр зохион байгуулагдаж ирсэн бөгөөд фестивалийн үеэр тарвасны үрийг хэн хамгийн хол нулимах вэ, 50 секундэд хэр их тарвас идэх вэ гэх мэт тэмцээн болдог.
БАРИМТ 19
Улс орон болгонд тарвас идэх өөр өөрийн уламжлал байдаг. Тухайлбал, Израйль, Египет зэрэг улсуудад тарвасны амтлаг улаан зөөлөн эдийг давстай фета бяслагаар амталж идэх дуртай.
БАРИМТ 20
Харин Америкчууд тарвасаар бургер хийж, зөөлөн эдийг нь бяслаган завсар хавчуулан жигнэж хэрэглэдэг төдийгүй тарвасны үрэнд төмөр, цайр их агуулагддаг учир хатааж, хуурч хэрэглэдэг байна.
БАРИМТ 21
Ихэнх хүмүүс тарвасанд хүйс байдаг талаар мэддэггүй байх. Жишээ нь хүү тарвас нь том, өндөр сунасан хэлбэртэй бөгөөд илүү усархаг амттай. Харин охин тарвас нь навтгар хэлбэртэй ба илүү чихэрлэг амттай байдаг.
БАРИМТ 22
Тарвас зүрхний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлнө. Зүрхний шигдээс хорт хавдраас сэргийлэх хамгийн натурал арга бол тарвас жимс.
БАРИМТ 23
Мөн зарим судалгаагаар энэхүү бүтээгдэхүүн нь илүүдэл жинтэй насанд хүрэгсдийн цусны даралтыг тэнцвэржүүлдэг ашиг тустай болох нь батлагджээ.
БАРИМТ 24
Анхааруулахад, уг жимсийг ургуулахад олон төрлийн шавж болон хогийн ургамлын эсрэг химийн бодисыг хэрэглэдэг тул химийн бодисын оролцоогүйгээр гэрийн нөхцөлд ургуулсан баталгаатай жимс сонгохыг мэргэжилтнүүд зөвлөдөг.