Сингапурт кофе шопоор уйлчлуулж байсан Монгол эмэгтэй үймээн дэгдээж, танхайрч, мөн цагдаагийн цави руу нь өшиглөсөн хэргээр буруутгагджээ. Тэрбээр хэргээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүнд 12 долоо хоног баривчлах ял, 3 мянган ам.дооларын торгууль ноогдуулжээ.
Тухайлбал, Монгол Улсын иргэн 35 настай эмэгтэй О нь Сингапурын төрийн албан хаагчийг гэмтээсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн байна.
Тус хэргийн талаар Сингапурын прокурорын орлогч Эндрю Чиа шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “өнгөрсөн оны 12 дугаар сарын 6-ны орой 20:45 цагийн үед "Sembawang Road" кофе шопын ажилчин "Эмэгтэй үйлчлүүлэгч дарамталж байна” гэж цагдаад дуудлага өгсөн. Ингээд цагдаагийн алба хаагчдыг тус газарт очиход О нь согтуу, танхайрсан байдалтай байсан. О-г Модландсийн цагдаагийн төв байранд авч ирэх үеэр О нь цагдаа нартай ноцолдож, авирласан. Хоёр офицер pyy ширүүн Мөн тэрээр цагдаагийн цогцолборт ирээд автомашинаас гарахаас татгалзсан.
Эцэст нь түүнийг бүс нутгийн цагдан хорих ангид хүргэхэд О нь уйлж, ковидын шинжилгээ авах зөвшөөрлийн хуудсанд гарын үсэг зурахаас татгалзсан. Түүнд ямар ч шинжилгээ хийгээгүй. Тэрээр эсэргүүцэж, хашгирсаар байсан бөгөөд ахлах штабын түрүүч Дана болон өөр нэг офицер түүнийг суулгахыг оролдоход О түүн рүү бүдүүлэг үг хэлсэн. О-ыг хорих байранд аваачсаны дараа О эсэргүүцсээр байсан бөгөөд цагдаагийн алба хаагчийн цавинд өшиглөсөн байна” гэж Straitstimes.com сайтад нийтлэгджээ.
Сэтгэгдэл (8)