Хүмүүний амьдралын өвөрмөц төрх, зан үйл, хөгжил дэвшлийн нэгэн илэрхийлэл болсон соёлын биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, үр хойчдоо өвлүүлэн үлдээх зорилго бүхий “Нүүдэлчин” Дэлхийн Соёлын Фестиваль 8-р сарын 12,13,14-ний өдрүүдэд Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт зохион байгуулагдаж байна.
Энэхүү фестивальд 21 аймаг болон нийслэлийг хамруулсан 22 отог бүхий Монгол Улсын биет бус соёлын өвийн 7 ай савд хамаарах 362 өвийг та бүхэнд танилцуулах юм.