БАРИМТ 1
Сент-Винсент ба Гренадин нь 389 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Карибын тэнгисийн далайн орон. Уг улс Сент Винсент гэх үндсэн том арлаас гадна Гренадин гэх 32 арлын гинжин холбооноос тогтдог. Ихэнх Гренадинууд дээр хүн төрөлхтөн амьдардаг бол ес дээр нь хэн ч амьдардаггүй.
БАРИМТ 2
Сент-Винсент ба Гренадин улсын хүн амын нийт тоо 2021 оны байдлаар 104332 байсан бөгөөд тэдний 66 хувийг Африк гаралтай буюу хар арьст хүмүүс, 19 хувийг олон үндэстний цус холилдсон хүмүүс, 6 хувийг Индиан, 4 хувийг Европ гаралтай хүмүүс бүрдүүлдэг.
БАРИМТ 3
Харин шашны хувьд нийт винсентчүүдийн 82 хувь нь христийн шашныг шүтдэг бол 7.5 хувь нь ямар нэгэн шашин шүтдэггүй. Сент-Винсент ба Гренадин улсыг хүрээлэн хойд талд нь Сент-Люси, зүүн хэсэгт нь Барбадос, урд талд нь Гренада гэх Карибын тэнгисийн арлын орнууд оршдог.
БАРИМТ 4
Сент-Винсент ба Гренадин улсын газар нутаг дээр хамгийн анх Цибони хүмүүс суурьшсан бол цагийн явцад Венесуэлээс гаралтай Аравак хүмүүс тус бүс нутагт ихэвчлэн амьдрах болсон. Тус улс нь зарим тохиолдолд “Антилийн арлуудын эрдэнийн чулуу” гэх хоч нэрээр нэрлэгддэг.
БАРИМТ 5
Сент-Винсент ба Гренадин улсын арлуудыг хамгийн анх олж нээсэн хүн бол Христофер Колумб гэгддэг. Түүнийг 1498 оны Гэгээн Винсентийн өдрөөр тус арал дээр очсон гэж үздэг боловч тэрээр тухайн өдөр Испани улсад байсан гэдэг нь батлагдсан. Мөн Христофер Колумб нь тус арлууд дээр хэзээ ч очиж байгаагүй байх өндөр магадлалтай.
БАРИМТ 6
Сент-Винсент ба Гренадин улсын Мустике, Палм, Юнион гэх зэрэг арлууд нь хэт баян чинээлэг хүмүүсийг болон Британийн эзэн хааны гэр бүлийг байнга хүлээн авдаг тул нэлээд өндөр нэр хүндтэй. 18-аар зууны ихэнх хэсгийг Их Британи болон Франц улсууд Сент-Винсент ба Гренадиний арлуудыг ээлжлэн эзлэн авсаар байсан.
БАРИМТ 7
Үүний үр дүнд 1783 онд тус арлууд албан ёсоор Их Бритаанийн эзэмшилд орсон. Ийнхүү колони орон болсон Сент-Винсент ба Гренадин нь 1958-1962 оны хооронд Их БРитанийн мэдэл дэх Баруун Индийн холбооны орнуудын нэг хэсэг байсан. Тус улсын албан ёсны хэл бол англи хэл.
БАРИМТ 8
Сент-Винсент ба Гренадин улс 1979 онд тусгаар тогтнолоо зарласан боловч Хамтын Нөхөрлөлийн орнуудын гишүүн тул хоёрдугаар тус улсын хатан хааны албыг хоёрдугаар Элизабет хашдаг. Тус улсын иргэд 1979 онд тусгаар тогтнохоосоо 10 жилийн өмнө өөрсдийн улсаа байгуулчихсан байсан.
БАРИМТ 9
Сент-Винсент ба Гренадин бол дэлхийн үнэт өвөөр нэрлэгдэж ЮНЕСКО-д бүртгэгдсэн ямар ч өвгүй дэлхий дээрх 27 орны нэг. Тус улсад Дэлхийн бөмбөрцгийн баруун хагас дахь хамгийн эртний ботаникийн цэцэрлэгүүд байдаг. Эдгээр цэцэрлэгүүд нь 1765 оноос хойш ховор ургамлуудыг хамгаалсаар ирсэн.
БАРИМТ 10
Сент-Винсент ба Гренадин улсад Ла Суфриер гэх идэвхтэй галт уул байдаг. Уг галт уул нь 1979 онд дэлбэрч байснаасаа хойш саяхан буюу 2021 онд дахин дэлбэрсэн. Тухайн үед агаарт 6,000 метрийн өндөртэй үнсэн тоос цацагдан тархсанаас болж олон мянган хүн буйр сэлгэцгээсэн.
БАРИМТ 11
Сент-Винсент ба Гренадин бол дэлхийн 11 дэх хамгийн жижиг бүрэн эрх улс. Мөн тус улс нь 100000 үхэл дэх хүн амины хэргийн хувиараа дэлхийд долоодугаар байранд жагсдаг. Тус улсад бүртгэгдсэн 100,000 үхлийн 36.5 нь бусдын амийг санаатайгаар хороосон тохиолдол байдаг.
БАРИМТ 12
Сент-Винсент ба Гренадин улсын хоёр дахь том буюу Гренадийн 32 арлын хамгийн том нь Бекиа бөгөөд уг арал дээр 5000 хүн амьдардаг. Дэлхийн хамгийн алдартай кинонуудын нэг болох Карибын тэнгисийн дээрэмчдийн зарим хэсгийн зураг авалтууд тус улсын арлууд дээр хийгдсэн.
БАРИМТ 13
Сент-Винсент ба Гренадин улсын нийслэлийг Кингстаун гэдэг ба уг хотыг 1763 онд Их Британийн хаан асан гуравдугаар Жоржийн хүндэтгэлд зориулан ийнхүү нэрлэсэн. Мөн тус улсын аялал жуулчлалын салбар идэвхтэй хөгжсөөр байгаа ба жилд дунджаар 76000 жуулчин (коронавирусын халдвараас өмнө) хүлээн авдаг.
БАРИМТ 14
Сент-Винсент ба Гренадин улсад гуравдугаар Жоржоос гадна Их Британийн хааны гэр бүлийн гишүүдийн нэрсээр нэрлэгдсэн газрууд Сент-Винсент ба Гренадин улсын эргэн тойронд хэд хэд байдаг. Жишээ нь Элизабет боомт болон Маргарет гүнжийн далайн эрэг гэх мэт.
БАРИМТ 15
Сен-Винсент ба Гренадин улсын үндэсний бэлгэ тэмдэг бол Сент Винсент Амазон гэгддэг Сент Винсент тоть. Олон төрлийн өнгө алагласан гоёмсог үзэмжтэй энэхүү шувууны төрөл зүйл нь зөвхөн Сент Винсент арал дээр амьдардаг ба одоогийн байдлаар тэдний тоо толгой 1,000-аас бага байгаа.
БАРИМТ 16
Сент-Винсент ба Гренадин улсад жил бүрийн наймдугаар сард талхан жимсний фестиваль зохио байгуулагддаг. Учир нь тус улсын хүн амын ихэнх хэсгийг бүрдүүлэгч Африк гаралтай хүмүүсийн үндэс угсаа боолуудтай холбоотой бөгөөд тухайн үед боолууд ихэвчлэн талхан жимс идэж хүчээ сэлбэцгээдэг байсан.
БАРИМТ 17
1763 онд Их Британийн эзэн хааны тэнгисийн цэргийн ахмад Блай Сент Виснент аралд 66 ширхэг талхан жимсний мод авч ирсэн. Уг 66 модны үрийн ачаар өнөөдрийг хүртэл Сент Винсент арал дээр талхан жимсний томоохон цэцэрлэгүүд бий болоод байна.
БАРИМТ 18
Бекиа арлын ойролцоо халим амьдардаг бөгөөд Сент-Винсент ба Гренадин улсын харьяалал дахь далайн бүсэд 225 төрөл зүйлийн загас амьдардаг. Газар тариалангийн салбарын үйл ажиллагаанууд уналтад орсон тул Сент-Винсент ба Гренадин улсад 1834 онд боолчлол халагдсан.
БАРИМТ 19
Сент-Винсент ба Гренадин улсын уугуул иргэд нэгнийхээ махыг иддэг каннибал хүмүүс байсан байх өндөр магадлалтай бөгөөд үүнийг нотлох хэд хэдэн баримтууд байдаг. Европчуудын эзлэн түрэмгийлэл болон тахал өвчнүүдээс болж ихэнх нутгийн уугуул иргэд амиа алдацгаасан.
БАРИМТ 20
Сент-Винсент ба Гренадин улсад хамгийн алдартай спортууд бол регби, крикет болон хөлбөмбөг. Тус улсын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг дэлхийн чансааны 180-аар байранд эрэмбэтэй ба тив дэлхийн ямар нэгэн тэмцээнүүдэд оролцон дурдахуйц амжилт гаргаж байгаагүй.
БАРИМТ 21
Сент-Винсент ба Гренадин улсын баг тамирчид 1988 оны Сөүлийн олимпоос эхлэн олимпын наадамд оролцож эхэлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл тус улсыг төлөөлөн ямар ч тамирчин олимпын медаль хүртээгүй бөгөөд өвлийн олимпд оролцож байсан түүх байхгүй. Винсентчүүд ихэвчлэн хөнгөн атлетикийн төрлүүдэд эрхээ аван олимпын наадамд оролцдог.
БАРИМТ 22
Сент-Винсент ба Гренадин улсын төрийн далбаа цэнхэр, шар, ногоон гэх гурван өнгийн босоо зурааснуудаас гадна гурван ширхэг ногоон өнгийн ромбо дүрснүүдээс бүрддэг. Шар өнгө нь Гренадийн алтан шаргал далайн эргийн элсийг болон дотно дулаан байдлыг, ногоон өнгө нь байгаль болон винсентчүүдийн эрч хүчийг, цэнхэр өнгө нь далай тэнгисийг, ромбо дүрснүүд нь эрдэнийн чулууг бэлгэддэг.
БАРИМТ 23
Сент-Винсент ба Гренадин улс ижил хүйстнүүдийг хүлээн зөвшөөрдөггүй. Уг хууль тэр болгон мөрдөгдөөд байдаггүй боловч ижил хүйстнүүд Сент-Винсент ба Гренадин улсын хуулийн дагуу 10 жил хүртэл хугацаанд шоронд хоригддог. Гэхдээ улс нь ийм хуультай байдаг ч ард иргэд нь бүгд ижил хүйстнүүдийг хүлээн зөвшөөрдөггүй гэсэн үг биш.
БАРИМТ 24
Сент-Винсент ба Гренадин улсын 15-аас дээш насны насанд хүрсэн иргэдийн 96 хувь нь бичиг үсэг тайлагдсан. Харин тус улсын иргэд дунджаар 72.53 жил амьдардаг ба тэдний дундаж IQ 71. Дундаж IQ 71 байна гэдэг дэлхийн дунджаас хамаагүй муу үзүүлэлт юм.