БАРИМТ 1
Бүгд Найрамдах Сейшелийн арлууд нь 459 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай 115 арлаас бүрддэг Энэтхэгийн далайд Африкийн их газрын зүүн талд байрладаг арлын орон. Тус улсын нийслэл бол Африк тивийн эх газраас 1500 километрийн зайд оршдог Викториа хот.
БАРИМТ 2
Сейшелийн арлуудын хүн амын нийт тоо нь 99331 бөгөөд тэдний 93 хувийг сейшелийн креол, 3 хувийг британи, 1 хувийг франц үндэстний хүмүүс бүрдүүлдэг. Харин шашны хувьд нийт сейшелчүүдийн 80 хувь нь христийн шашныг, 2.4 хувь нь хинди шашныг, 1.6 хувь нь исламын шашныг шүтдэг.
БАРИМТ 3
Сейшелийн арлуудын хамгийн анхны оршин суугчид бол 16-аар зуунд тус арлууд дээр очсон европчууд юм. Британи болон францчууд уг арлуудыг ихэд сонирхон хоорондоо булаацалдсан ба 18-аар зуунд британичууд Сейшелийн арлуудын бүх эрх мэдлийг өөрсдийн гарт оруулсан.
БАРИМТ 4
Сейшелийн арлууд нь 1976 онд Их Британиас салж тусгаар тогтнолоо зарласан бөгөөд тус цагаас хойш хөдөө аж ахуйн салбар луу чиглэсэн байсан эдийн засаг нь аялал жуулчлал, үйлчилгээ болон бусад олон нийтийн салбаруудаас жигд хамаарагдах болсон.
БАРИМТ 5
Сейшелийн арлууд нь үзэсгэлэнт далайн эргүүд, далайн амьдрал болон тансаг зэрэглэлийн зочид буудлуудаараа алдартай тул тус улсыг жилд ойролцоогоор 350000 гаруй жуулчин зорьдог. Сейшелийн арлуудын хамгийн өндөр хөгжилтэй арал бол Махе.
БАРИМТ 6
Махе арал дээр нийт сейшелчүүдийн 90 хувь нь амьдардгаас гадна нийслэл хот Викториа оршдог. Сейшелийн арлууд нь 1756 онд Франц улсын сангийн сайд байсан Жан Море де Сейшелийн нэрээр нэрлэгдсэн. Уг нэрийг франц далайчин Корнейл Николас Морфи өгсөн.
БАРИМТ 7
Сейшелийн арлууд 75 сая жилийн өмнө Гондваналанд гэх эртний тивээс салсан. Ийм учраас тус арал дээр өвөрмөц ургамал болон амьтны төрөл зүйлүүд байдаг. Тус улс 100000 үхэл тутамд агаарын бохирдолтой үхлийнхээ тоогоор Африк тивийн бүх орныг тэргүүлдэг ба дэлхийд 71-ээр байранд жагсдаг.
БАРИМТ 8
Викториа бол дэлхийн хамгийн жижиг нийслэлүүдийн нэг. Уг хот нь хорь гаруй гудамж болон хоёр багц гэрлэн дохиотой. Махе арал дээр эгц уулын энгэрт оршдог уг хотоор аялахын тулд нийтийн тээвэр ашиглах шаардлагагүй. Ихэнх аялагчид нэг өдрийн дотор Викториа хотын бүх дурсгал газрууд руу алхан очиж амждаг.
БАРИМТ 9
Дэлхийн хамгийн хүнд яст мэлхий Сейшелийн арлууд дээр амьдардаг. Эсмералда гэх нэртэй уг яст мэлхий нь 303 килограм жинтэй ба 170 настай. Генисийн номд бүртгэгдсэн уг яст мэлхий нь алдабра аварга яст мэлхийний төрөл зүйл бөгөөд 150000 гаруй алдабра яст мэлхий Сейшелийн арлуудаас бүртгэгдсэн.
БАРИМТ 10
Праслин арал дээр байдаг дэлхийн үнэт өвөөр нэрлэгдэж ЮНЕСКО-д бүртгэгдсэн Валле де Май нь далдуу модны ойн бүс нутаг бөгөөд балар эртний үеэс өнөөдрийг хүртэл огтхон ч өөрчлөгдөөгүй. Мөн тус улсад коко-де-мер буюу далайн коконат байдаг ба энэ нь дэлхийн хамгийн том үртэй ургамал юм.
БАРИМТ 11
Сейшелчүүд бол дэлхийн хамгийн их хэмжээний согтууруулах ундаа хэрэглэдэг ард түмэн. Энгийн сейшел хүн долоо хоногт 20.5 литр согтууруулах ундаа хэрэглэдэг гэх судалгаа бий. Сейшелийн арлуудын албан ёсны хэлнүүд бол сейшел, франц болон англи хэл.
БАРИМТ 12
Сейшелийн арлууд дээр дэлхийн хамгийн том хуурай газрын үет хөлтэй амьтан амьдардаг. Крабзилла гэх хочтой энэхүү коконат хавч нь 1 метрийн урт, 4.1 килограм жинтэй болж өсдөг ба коконатыг өөрөө хавчуураараа хагалах хэмжээний их хүчтэй.
БАРИМТ 13
Сейшелийн арлууд нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ хэмжээгээр Африк тивийн бүх орныг тэргүүлдэг ба хүний хөгжлийн индексээрээ дэлхийд 67-аар байранд буюу Африк тивийн хамгийн өндөр хөгжилтэй орон болох Маврикийн яг ард бичигддэг.
БАРИМТ 14
Махе арал дээрх Ансе Форбанс, Праслин арал дээрх Коте д’Ор гэх мэт далайн дээрэмчдийн алдартай нуувчиуд Сейшелийн арлуудын өнцөг булан бүрд байдаг байсан. Одоог хүртэл Оливье Левассер гэх далайн дээрэмчний 160000 ам доллартай дүйцэх хэмжээний алт эрдэнэс Сейшелийн арлуудын аль нэгт булагдсан тухай домог байдаг.
БАРИМТ 15
Мөн Сейшелийн арлуудын нэг болох Моен арлын хаа нэгтэй булагдсан эрдэнэс байдаг тухай цуу яриа байдаг. Гэхдээ тус арлыг хамгаалдаг хорогдсон сүнснүүдийн тухай домгоос болж уг арал руу эрдэнэсийг хайхаар хэн ч ирж зүрхэлдэггүй. 21-ээр зууны эхэн үед сомали далайн дээрэмчид Сейшелийн арлуудыг аюулгүй диваажин хэмээн үздэг байсан.
БАРИМТ 16
1997 болон 1998 оны Дэлхийн Мисс тэмцээн Сейшелийн арлууд дээр зохион байгуулагдсан. Дэлхийн олон хэвлэл мэдээллийн байгууллагууд уг тэмцээнүүдийн үеэр Сейшелийн арлуудын үзэсгэлэнт байгалийг хангалттай их дамжуулсан тул уг цагаас эхлэн тус улсын аялал жуулчлалын салбар хурдацтай хөгжсөн.
БАРИМТ 17
Сейшелийн арлууд бол аялахад хамгийн аюулгүй орнуудын нэг. Далайн усаар хүрээлэгдсэн Сейшелийн арлууд сүүлийн таван жилийн хугацаанд нийт цэвэр усныхаа 0.04 хувийг хамгаалдаг байснаас 30 хувийг хамгаалан 410000 хавтгай дөрвөлжин километр хэмжээний цэвэр усыг хамгаалалтдаа авч чадсан.
БАРИМТ 18
Сейшелийн арлуудад сарьсан багваахайг ихээр иддэг. Карри жимстэй сарьсан багваахай нь Сейшелийн арлуудын үндэсний хоолоор нэрлэгддэг. Сейшелийн арлууд дээр байдаг дэлхийн үнэт өвөөр нэрлэгдэж ЮНЕСКО-д бүртгэгдсэн өөр нэг газар бол жижиг нуурыг хүрээлсэн дөрвөн том шүрэн арлууд болох Алдабра Атолл.
БАРИМТ 19
Сейшелийн арлууд бол медузын мод ургадаг цор ганц улс. Устаж үгүй болсон гэгдэж байсан уг мод нь 1970-аад онд Махе арал дээрээс олдсон. Өнөөдрийн байдлаар 100 гаруй медузын мод Махе арал дээр ургадаг ба дэлхийн бусад орнуудад уг модыг дахин ургуулах тухай туршилтууд үргэлж бүтэлгүйтсээр ирсэн.
БАРИМТ 20
Сейшелийн арлуудын хамгийн алдартай спорт бол сагсанбөмбөг. Сейшелийн арлуудын сагсанбөмбөгийн үндэсний шигшээ баг дэлхийн чансааны 134-ээр байранд эрэмбэлэгддэг ба 2105 оны Африкийн АШТ-д эрхээ аван оролцсон. Гэвч Египет тэргүүтэй шилдэг багуудтай нүүр тулсан тус шигшээ баг тэмцээнээ тун удалгүй өндөрлүүлсэн.
БАРИМТ 21
Сейшелийн арлуудын баг тамирчид 1980 оны Москвагийн олимпоос эхлэн олимпын наадамд оролцож эхэлсэн ба 1988 оны Сөүлийн олимпыг өнжиж байсан удаатай. Өнөөдрийг хүртэл Сейшелийн арлуудын нэрийн өмнөөс нэг ч тамирчин медаль аваагүй ба өвлийн олимпд оролцож байгаагүй.
БАРИМТ 22
Сейшелийн арлуудын төрийн далбаа цэнхэр, шар, улаан, цагаан болон ногоон өнгөнүүдээс бүрддэг. Энэхүү өнгөлөг далбааны цэнхэр өнгө нь тэнгэр болон далай тэнгисийг, шар өнгө нь амьдралыг тэтгэгч нарыг, улаан өнгө нь хайр дурлал болон эв нэгдлийн төлөөх хөдөлмөрийг, цагаан өнгө нь нийгмийн шударга ёсыг, ногоон өнгө нь байгаль орчныг тус тус бэлгэддэг.
БАРИМТ 23
Сейшелийн арлууд нь Сахарын цөлөөс урд зүгт байрлах Африк тивийн бүх орнуудаас хамгийн өндөр боловсролтой ард иргэдтэй орон. Тус улсын 15-аас дээш насны буюу насан хүрсэн иргэдийн 95.9 хувь нь бичиг үсэг тайлагдсан. Сейшелийн арлуудад нийт 68 сургууль үйл ажиллагаагаа явуулдаг.
БАРИМТ 24
Сейшелийн арлууд дээр маш ховор төрлийн шувууд амьдардаг. Тус улсад байх өнгө өнгийн гоёмсог үзэмжтэй шувуудын төрөл зүйлсээс 12 нь зөвхөн Сейшелийн арлууд дээр амьдардаг маш ховор шувууд юм. Тэдний нэг болох Ногоон өнгийн Сейшелийн Варблер гэх шувуу 1968 онд дөнгөж 26 үлдээд байсан бол өнөөдөр Сейшелийн арлууд дээр 3500 ширхэг байна.