Аялал жуулчлалын өвөрмөц бүтээгдэхүүн "Даншиг наадам-Хүрээ цам 2022" шашин, соёлын наадам Хүй долоон худагт өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Эхний өдөр хүрээ цам харайх ёслол болж, түмэн олны сайн сайхныг билэгдэн, саар мууг үргээх сор залсан юм. Мөн Даншигийн цол олгох хүчит 256 бөхийн барилдаан эхэлж, нэгийн даваа барилдсан бол өнөөдөр бөхийн барилдаан үргэлжилж байна. Түүнчлэн монголчуудын их шүтээн Очирваань бурханы тахилга, Эзэн Богд Чингис хааны тахилга болж, лам нарын дунд ном хэлэлцэх-мэтгэлцэх, балин тосон урлал, хурал номын ая эгшиг унзад голч нарын тэмцээн өнөөдөр болж буй. Ийнхүү "Даншиг наадам-Хүрээ цам" шашин соёлын наадмын үеэрх фотог хүргэж байна.