“Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин соёлын наадам Хүй долоон худагт үргэлжилж байна. Аялал жуулчлалын өвөрмөц бүтээгдэхүүн болох энэхүү наадам хоёр өдөр үргэлжлэх юм. Тэртээх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй энэхүү шашин соёлын наадмыг сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын өвөрмөц бүтээгдэхүүн болгон хөгжүүлж ирсэн билээ. Ийнхүү "Даншиг наадам-Хүрээ цам 2022" наадмын үеэрх фотог хүргэж байна.