2022 оны байдлаар манай улсын 900 орчим иргэд Тайваньд оршин суудгаас 80 гаруй хувийг оюутан залуус эзэлж байна.
Тайваний цагаачлалын алба, цагдаагийн газрын мэдээллээр 2022 оны 7 дугаар сарын 31-ны өдрийн байдлаар 462 орчим иргэн албан ёсны зөвшөөрөлтэй оршин сууж байгаа нь их, дээд сургуулиудын амралт эхэлсэнтэй холбогдуулан буурсан үзүүлэлт гэж үзэж байна. Тайбэй дахь Улаанбаатарын худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газраар дамжуулан иргэдтэйгээ тогтмол холбоотой ажиллаж байна.
Нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд онцгой байдлын үед ажиллах төлөвлөгөөний дагуу ажиллах юм. Тайваньд байгаа монгол иргэдийн шинэчилсэн, дэлгэрэнгүй бүртгэлийг хийж байна. Иргэдийг идэвхтэй хамрагдахыг уриалж байна.