АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн Азийн орнуудад хийж буй айлчлал дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа. Тэрбээр энэ шөнө 22.40 цагт Тайпэйд газардахыг дэлхий нийтээр нүд цавчилгүй ажигласан гэхэд хилсдэхгүй.
Тэрбээр Тайпэйд газардсаныхаа дараа өөрийн твиттэр хуудастаа "Америкийн Нэгдсэн улс нь хүчирхэг, ардчилалтай, Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь чухал түнш орон болох Тайванийн талд байгааг бидний айлчлал дахин нэг удаа нотоллоо" хэмээн жиргэжээ.