БНСУ-ын уран гулгалтын тамирчин Ким Юүна өөрөөсөө таван насаар дүү 27 настай Кү Үримтэй гэрлэхээр болжээ. Түүхий нөхөр болох Кү Үрим нь “Forestella” хамтлагийн дуучин бөгөөд хосуудыг үерхэж байгаа талаар хоёр талын агентлаг хүлээн зөвшөөрч ирэх аравдугаар сард хуримаа хийх болсон талаар мэдээллжээ.
Ким Юүна нь эмэгтэй ганцаарчилсан төрлийн уран гулгалтын олимпын алт, мөнгөн медальт, ДАШТ-ийн хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж уран гулгалтын “хатан” хэмээн нэрлэгдэх болжээ.