Олон ястан, угсаатны нэгэн захчин түмэн "Тонжоо" их наадмаар өв соёлоо түгээн дэлгэрүүлж, ардын язгуур урлаг, ахуй соёлоо сурталчлан таниулдаг билээ.Ёс заншил, түүх, соёлоо түгээн дэлгэрүүлж, хурсан олны сонорыг мялаасан өв соёлын их наадам Ховд аймагт боллоо. Наадмын нээлтэд 100 хуурч икэл хуураа эгшиглүүлж, алтайгаа магтан 100 биелээч, хурсан түмэн хур бороотой наадмын өдрүүдэд үгийн сайныг хэлэлцэн өв соёлоороо ялгаран наадацгаав.
“Тонжоо” их наадмын үеэр Гэр бүрэх ёс, Бэр гуйх ёс, Хүүхдийн даахь авах ёс, Унага тамгалах ёс, Найр хуримын ёсыг үйлдэж, Захчин угсаатны гоёлын наадам, эрийн гурван наадам”, аж байдал зэрэг сонирхолтой арга хэмжээнүүдийг зохион байгуулагдав. "Тонжоо" наадмын үеэрх фотог хүргэж байна.