Монгол Улсад скаутын хөдөлгөөн үүсч хөгжсөний 30 жилийн ойд зориулсан майхант зуслан буюу долоо дахь “Жембори” энэ сарын 22-28-ны өдрүүдэд Олон улсын Найрамдал зусланд зохион байгуулагдаж байна. 24tsag.mn-ий сурвалжлах баг Найрамдал зуслангаас бэлтгэн хүргэж байна.
Долоо дахь удаагийн "Жембори"-гийн хамгийн бяцхан оролцогч Н.Бахдалтай ярилцсанаа хүргэе. Тэрбээр энэ жил найман настай бөгөөд гурван настайдаа ээжийгээ дагаж скаутын хөдөлгөөнд элсжээ. Жембори бол скаутуудын "олимп" гэгддэг. Тэгвэл Дундговь аймгаас тус олимпод оролцохоор 24 скаут иржээ.
- Энгэр дээр нь байгаа тэмдэгүүд ямар учиртай вэ?
- Даалгавар гүйцэтгээд тэмдгээ нэмж авдаг.
- Энэ тэмдгийг ямар даалгавар гүйцэтгээд авсан бэ?
- Мэдэхгүй, мартчихжээ.
Бүтэн ярилцлагыг доорх видеогоор үзнэ үү
Т.Мөнхжаргал